Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

 

СБТ-ийн Гадаад хэлний  тэнхим нийт англи, орос, солонгос, хятад хэлний 30 багш, 2  туслах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс: 1 Дэд профессор, 5 доктор, 11 докторант, 6 магистр, 6 гадаадын мэргэжилтэн багш ажилладаг. Манай хамт олон гадаад хэлний сургалтын орчинг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг цаг үргэлж анхаарч ирсэн бөгөөд 2010-2014 оны  хичээлийн жилүүдэд дижитал лаборатори, Англи хэл- орон судлалын кабинет 2, Орос хэл- орон судлалын кабинет 1, Солонгос хэл- орон судлалын кабинет 2, Хятад хэл орон судлалын кабинет 2 гадаад хэлний 1 номын фонд тус тус байгуулсан.
Бид гадаад хэлний сургалтыг  дэлхийн жишигт ойртуулан, эрдэм шинжилгээний ажлыг бакалавр, магистр, докторын түвшинд явуулж, экстейншиний өргөн хүрээний үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой,  олон жилийн  уламжлалт, арвин туршлагатай чадварлаг хамт олон юм.
 
 
Гадаад хэлний Төвийн уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг ажлууд:
1. ХААИС –ийн нэрэмжит Англи хэлний улсын олимпиад
2. ХААИС –ийн нэрэмжит Англи хэлний Бүсийн олимпиад
3. Гадаад хэлний баяр
4. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал /Англи хэл дээр/
5. “My experience in learning English” илтгэлийн уралдаан
6.  Эссэ бичлэгийн уралдаан
7.  Орчуулгын уралдаан
8.  1-2 курсын оюутнуудад зориулсан англи хэл дээр зохион байгуулдаг  “АХА” тэмцээн
9.   Хос зэрэг олгох хөтөлбөрийн сургалтын хүрээнд “Оны Шилдэг Оюутан” шалгаруулах уралдаан
10.“Halloween” баяр
11. Талархалын баяр
12. Олон үндэстний үндэсний хоолны өдөрлөг
13. “Кино өдөрлөг” /орос, хятад, солонгос хэл дээр/
14. “Өдөрт 5 үг шинээр сурцгаая” аян гэх мэт ажлуудыг зохион байгуулдаг.
 
Франц улсын мэргэжилтэн багш-Жерард френки
Япон улсын мэргэжилтэн багш-Сантоши Секагами
Солонгос улсын мэргэжилтэн багш-Сун Э Хуа
Хятад улсын мэргэжилтэн багш-Чин Чин
Хятад улсын мэргэжилтэн багш-Б.Зулаа
Нигер улсын мэргэжилтэн багш-Оsas

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn