Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Захирлын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 тоот тушаалын хоѐрдугаар хавсралт
 
НЭМЭЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Оюутан дүнгээ ахиулах хүсэлт гарган тухайн хичээлийг сонгон судлах үед энэхүү журмыг баримтлан зохицуулна. Тухайн хичээлээр R ба W үнэлгээ авсан оюутанд уг журам үйлчлэхгүй.
1.2 Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас дээш байвал нэмэлт сургалтанд хамрагдаж болно.
 
Хоёр. Нэмэлт сургалт зохион байгуулах тухай
 
2.1. ХААИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлийн 15, 31 дүгээр долоо хоногт “Хичээл сонголт 1”-ийг хийхийн хамт оюутан нь нэмэлт сургалтаар ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй байгаагаа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хичээл сонголтын хуудсаар дамжуулан хүргэнэ.
2.2. ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэмэлт сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан оюутны хичээл сонголтыг үндэслэн, тухайн сургалтыг зохион байгуулах бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албаны саналыг харгалзан, нэмэлт сургалтын хичээлийн хуваарийг гаргана. 
2.3. Нэмэлт сургалтыг хичээлийн жил бүрийн өвөл болон зуны амралтаар Сургалтын бодлого зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадуудтай хамтран зохион байгуулна.
2.4. Нэмэлт сургалтад хамрагдах оюутны тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ. 
2.5. Тухайн нэмэлт сургалтаар сонгон судлах хичээлийн нийт кредит нь 6-аас ихгүй байна.
 
Гурав. Нэмэлт сургалтанд хамрагдсан оюутны мэдлэгийг үнэлэх
 
3.1. Нэмэлт сургалтад хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмын дагуу дүгнэнэ.
3.2. Нэмэлт сургалтын шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулна. Шалгалтын комисс тухайн хичээлийн харъяаллын дагуу шалгалтын хуудсыг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хүргүүлнэ.
 
Дөрөв. Нэмэлт сургалтын төлбөр
 
4.1. Нэмэлт сургалтын нэг кредитийн үнэлгээг дараах байдлаар тооцно. F үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн, тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 100%-иар тооцно. A,B,C,D үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн тухайн хичээлийн нийт кредитийн 70%-иар тооцно.
4.2. Нэмэлт сургалтаар сонгон судлаж буй кредитийн төлбөрийг бүрэлдэхүүний сургуулийн дэд дансанд төвлөрүүлнэ.
4.3. Нэмэлт сургалтанд хичээл заасан багшийн ажлын хөлсийг бодит цагаар бодож олгох бөгөөд цагийн хөлсийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ.
Нэмэлт сургалтыг зохион байгуулахад оролцож буй комисс, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн хөлсийг санхүүгийн журмаар зохицуулж олгоно.

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn