Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Эрүүл мэндийн үйлчилгээ


ХААИС-ийн оюутнуудад эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, анхны болон яаралтай тусламж  үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн байгууллагат 41 жил ажиллаж байгаа АУ-ны магистр, клиникийн профессор дотор, нөхөн сэргээх эмчилгээний их эмч Б.Цэнд ажилладаг. Нэг сардаа 180-190 оюутан, жилдээ 1300-1500 гаруй оюутан, багш, ажилчид үзлэг, эмчилгээнд хамрагддаг болно. Хичээлийн жилд 1-2 удаа оюутнуудыг эрүүл мэндийн нарийн үзлэг, шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрүүл мэндийн сургалт, лекцийг дотуур байрны болон бүх оюутнуудаа хамруулан ажиллаж байна.  

 

Эрүүл мэндийн үйлчилгээнд: 

  • Үзлэг
  • Эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ /физик эмчилгээ, шарлага, бариа/
  • Уламжлалт эмчилгээ / зүү, бумба, зөгийн балан татлага, шивүүр, хануур/
  • Төрөл бүрийн аппаратан массаж
  • Цахилгаан зүү
  • Дасгал, хөдөлгөөн
  • Бүх төрлийн тариа хийх
  • Яаралтай болон анхан шатны тусламж зэргийг үзүүлж байна.
2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа өдрийн ангийн суралцагчид нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сард 1920 төгрөг, нэг жилд 23040 /хорин гурван мянга дөчин/ төгрөгөө өөрсдөө хариуцан төлөхөөр болсон. Иргэний эрүүл мэндийн даатгалын талаарх холбогдох дүрэм журмыг /Энд дарж/ дэлгэрүүлж үзнэ үү.
 
ОЮУТАН ТА эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эдлэх болно.
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн   хөнгөлөлт;
  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;
Хаяг байршил: Оюутны III байрны 1-р давхарт

Холбоо барих: Эмч Б.Цэнд – Утас: 99122796

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn