Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ОЮУТНЫ ЦАХИМ КАРТ

Оюутны цахим үнэмлэхээ захиалахын тулд цээж зургаа файл хэлбэрээр сургуулийн сургалтын албаны ажилтанд (тэнхмийн туслах ажилтан ) өгөх шаардлагатай. Энэхүү зураг нь мэдээллийн системд хадгалагдан үлдэх бөгөөд оюутны үнэмлэхээс гадна дүнгийн тодорхойлолт, бусад албан ёсны бичиг баримт дээр хэвлэгдэн гарах болно гэдгийг анхаарна уу. Зургийг байгалийн гэрэлгүй, тогтмол гэрэлтүүлэгтэй орчинд 3x4 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр бараан пиджак, цагаан цамцтай, их бие мөрний хэмжээний өргөнтэй, нийт зургийн 60-70% эзэлсэн байдалтай эгц урдаас авахуулсан байна. ХААИС зураг, логотой, брэнд карт нь ХААИС-ийн оюутны үнэмлэхээр ашиглагдахын зэрэгцээ ХААИС-ийн төв номын сан болон бүрэлдэхүүний сургуулийн номын сангуудаар үйлчлэхээр системчлэгдсэн байна. Мөн ХААН Банк –Хөдөө аж ахуйн их сургуулийн Ко-брэнд карт буюу оюутны цахим үнэмлэхийг авснаар , мобайл банк, Интернэт банк (дансны үлдэгдэл, хуулга авах зэрэг), SMS банк, Мессеж төлбөрийн үйлчилгээг цахим банкны элсэлтийн хураамжгүйгээр ашиглах боломжтой болохоороо давуу талтай юм. Оюутны цахим үнэмлэхийг захиалахдаа дараах мэдээллийг бүрдүүлж өгнө. 
 
 
 
         Овог нэр Гэрийн хаяг
         Нас Зургийн нэр /Оюутны кодоор/
         Хүйс Хаан банкны дугаар
         Гар утас Огноо
         Регистрийн дугаар е-майл хаяг
         Оюутны код 3*4 хэмжээтэй зураг

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn