Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хатантуул театр


2013-2015 оны хичээлийн жилд Соёл урлагийн танхимыг шинэчлэн засварлаж, 500-600 хүний зөөврийн сандалтай, орчин үеийн иж бүрэн гэрэл, техник хэрэгсэлээр тоноглогдсон тохилог орчинг бүрдүүлсэн, соёл, урлаг болон олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан “Хатантуул” нэртэй оюутны мини театр байгуулагдсан. Тус театр нь оюутан залуусыг урлагийн олон төрлөөр хөгжүүлэн улс болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцдог баг, хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
 
ХААИС-ийн “Хатантуул” цэнгээнт бүжгийн хамтлаг нь анх 1995 онд байгуулагдаж 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
  • Бүжгийн спортын тамирчин - 250
  • Багш дасгалжуулагч - 20
  • Монгол улсын бүжгийн “Спортын Мастер” цолтон - 25
  • “Дэд Мастер” цолтон 20 хүн төрөн гарсан байна.
“Хатантуул” хамтлагийн авьяаслаг залуус нь түүхэн хөгжлийнхөө явцад улсын чанартай тэмцээнд 42 удаа оролцож Монгол улсын 15 удаагийн аварга хамтлаг болсон.
 
2010-2015 онд Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулагддаг “WDSF WORLD DANCESPORT CHAMPIONSHIP Formation Standard” тэмцээнд Монгол улс болон Ази тивийг төлөөлөн Польш, ОХУ, ХБНГУ-д зохион байгуулагдсан тэмцээнд 5 удаа оролцож, дэлхийн 20 гаруй орны баг, тамирчидтай өрсөлдөж финалын шатанд шалгарч VII, VIII байранд шалгарч, дэлхийн тавцанд улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирээдүй хойч үе улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
 
ХААИС-ийн оюутан залуус нь “Хатантуул” хамтлагт элсэн орсноор бие бялдар гоо зүйн хувьд өв тэгш хөгжиж, өөрийн сонгосон мэргэжлийг эзэмшихээс гадна бүжгийн спортыг олон улсын дүрэм стандартын дагуу суралцаж давхар мэргэжил эзэмших боломжтой.
Оюутан та өөрийн сонирхлын дагуу урлагийн дараах төрлүүдийн сургалтанд хамрагдаж болно.
  • Спорт бүжиг, Цэнгээнт бүжиг, Чөлөөт бүжиг, Ардын бүжиг,
  • Эстрад дуу, Ардын дуу, Уртын дуу, Зохиолын дуу,
  • Ардын хөгжим, Сонгодог хөгжим, Цахилгаан хөгжим гэх мэт урлагын төрлүүдээс сонгон суралцах боломжтой.
Байршил: Хичээлийн төв байр II давхарт
Холбоо барих: Хатантуул театрын дарга Л.Цолмон /СТА/ - 99196229
                           Бүжгийн багш Т.Лхагвасүрэн /БСМ/ - 99190948

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn