Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн хавар магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна.
 
Бүртгэл:  2015 оны 4 дүгээр сарын 15- нээс 4 дүгээр сарын 27-ны хооронд ХААИС-ийн хичээлийн төв байр,  203 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Элсэлтийн шалгалт:  Элсэгчид мэргэжил болон англи хэлний шалгалт өгнө.  Мэргэжлийн шалгалтыг тухайн шинжлэх ухааны чиглэлээр ярилцлага хэлбэртэйгээр, гадаад хэлний шалгалтыг тестээр 2015 оны 4 дүгээр сарын 29-нд, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хэлбэртэйгээр 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд авна.
 
Магистрантур, докторантурын сургалт 2015 оны 5 дугаар сарын 11-д эхэлнэ
                
Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ.
             Үүнд:
1. Элсэгчийн анкет, загварыг http://www.graduate.msua.edu.mn/ хаягаас татаж авна уу
2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
3. Бакалаврын дипломын эх хувь, баталгаажуулсан хуулбарын хамт
4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
6. Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт
 
Магистрант, докторантын судалгааны ажлын сэдвийг http: //www.graduate.msua.edu.mn  хаягаар орж үзнэ үү.
 
                   

                        Лавлах утас:341868, 99106255, 8911354

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn