Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

 Ректорын 2011 оны ......... тоот 

тушаалын нэгдүгээр хавсралт

 ХААИС-ИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дээд боловсролын тухай хуулийн 4.2, 8,6 зүйл заалтууд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 6 дугаар сарын 7–ны өдрийн 187 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг үндэслэн ХААИС-д магистрын сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2. ХААИС-ийн магистрын сургалтын хөтөлбөрийн зорилго нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр суралцагсдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал болон судалгаа, туршилтын арга зүй эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

1.3. Магистрын сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдыг  шинжлэх ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлж, тэдэнд судалгааны арга зүй, монгол хэл болон гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвар, дадал эзэмшүүлсэн байна.

1.4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ийн 4.1-д заасан магистр, докторын сургалтын ажил хариуцсан удирдлагын нэгж нь ХААИС-ийн Магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургууль /цаашид МДМЗС гэх/ байна.

1.5. МДМЗС нь магистрын сургалтын хөтөлбөрийн хүрээн дэх сургалтын үйл ажиллагааг ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны; судалгаа, туршилтын үйл ажиллагааг Шинжлэх ухааны зөвлөлийн бодлого, төлөвлөлттэй тус тус уялдуулан зохион байгуулж,  төлөвлөгөө, тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд дээр дурдсан албадад ирүүлнэ.    

1.6. МДМЗС нь магистрант элсүүлэх, магистрын сургалт, судалгааны ажлыг төлөвлөх, явц, чанарт хяналт тавих, сургалтын төлбөр,зардлыг тогтоож батлуулах, суралцагчдыг шилжүүлэх, чөлөөлөх зэрэг магистрын сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааны  зохицуулалтын чиг үүргийг гүйцэтгэж, хичээл, сургалт, судалгааны ажлыг бүрэлдэхүүний сургуулиудыг түшиглэн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулна.

1.7. МДМЗС нь магистрант нарын бүртгэл, сургалтын төлбөр тооцоо, хичээл сонголт, сурлагын дүнгийн мэдээллийг ХААИС-ийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, холбогдох мэдээг Сургалтын бодлого зохицуулалтын албанд; судалгаа шинжилгээний ажлын мэдээ, тайланг Шинжлэх ухааны зөвлөлд; элсэлт, төгсөлтийн мэдээг БСШУЯ-нд  тайлагнах, гаргаж өгөх  үүрэгтэй байна. 

1.8. Магистрын сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулах талаар МДМЗС нь бүрэлдэхүүний сургуулиуд, салбарын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллана.

1.9. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ХААИС-ын Ректорын зөвлөлөөр тухай бүр хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.

Хоёр. Магистрант элсүүлэх

2.1. Магистрантын элсэлтийг ХААИС-ийн МДМЗС зохион байгуулна.

2.2. Магистрантурт бакалаврын зэрэгтэй иргэнийг эзэмшсэн мэргэжлийн чиглэлийн дагуу уралдаант шалгалтаар элсүүлнэ.

2.3. Элсэгч нь өмнө эзэмшсэн мэргэжлээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлүүдийг нөхөн үзнэ. Энэ тохиолдолд суурь мэргэжлийн чиглэлийг харгалзан сургалтын агуулгын зөрүүг эзэмших сургалтад хамрагдан  15-30  багц цагийн хичээлийг бакалаврын түвшиний бэлтгэл сургалтаар нөхөн судлана. Бэлтгэл сургалтаа дүүргэсэн суралцагчийг магистрын сургалтад элсүүлнэ.

2.4. Магистрантын бэлтгэл сургалтаар судлах багц цагийн хэмжээг МДМЗС тогтоож, хичээл, сургалтыг бүрэлдэхүүний сургуулиуд зохион байгуулан явуулах бөгөөд уг сургалтад хамрагдсан суралцагчид судалсан хичээл, цуглуулсан багц цагийг гэрчлэх батламж олгоно. Бэлтгэл сургалтын багц цагийн төлбөрийг бүрэлдэхүүний сургуулиуд бакалаврын сургалтын төлбөрийн тогтоосон жишгээр тооцно. Бэлтгэл сургалтаар нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох хөтөлбөрийн үндсэн хичээлд тооцохгүй.

2.5. Магистрын зэрэгтэй иргэн өөр чиглэлээр магистрантурт элсэн суралцах бол өмнө нь судалсан ерөнхий суурь хичээлүүдийг дүйцүүлэн тооцож болно.

2.6. Магистрантурт элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараахь бичиг, баримтыг бүрдүүлнэ:

ü  иргэний үнэмлэхний хуулбар;

ü  бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар;

ü  4х3 хэмжээтэй зураг 2 хувь;

ü  бүртгэлийн хураамж төлсөн баримт;

ü  болзол хангасан төгсөгчийн хувьд түүнд олгосон магистрантурт суралцах урилга.

2.7. Магистрантурт элсэхийг хүсэгчдийг жил бүрийн IV, IX сард нэгдсэн журмаар бүртгэж, гадаад хэл болон мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ.

2.8. Элсэгчдийн бакалаврын зэргийн дипломын голч дүн болон элсэлтийн шалгалтын /англи хэл, мэргэжил/ нийлбэр дүнгээр элсэлтийн шалгалтын оноог гаргана.

2.9. Магистрантурт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.

2.10. ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.

2.11. Элсэлтийн шалгалтад тэнцэж, зохих болзлыг хангасан иргэдийг  элсүүлэн суралцуулах тухай ХААИС-ийн ректорын тушаал гарснаар магистрантурт элссэнд тооцно. Тушаалд элсэгчийн сургалтын чиглэл, хэлбэрийг тодорхой заана.

 Гурав. Сургалтын хэлбэр, хичээлийн жил, улирал, хугацаа

3.1. Магистрын сургалт өдрийн хэлбэртэй байна. Сургалтыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд эчнээ хэлбэрээр явуулахыг зөвшөөрнө. Сургалтын тодорхой орчин нөхцөл бүрдүүлж, зохих шаардлага хангасан (Е- хөтөлбөр, Е-тест, Е-ном) хичээлдүүдээр зайн сургалт явуулж болно.

3.2. Магистрын сургалтын хөтөлбөрийн хичээлийн жил нь ”намар”, ”хавар” гэсэн хоёр улиралтай, хичээлийн 15-аас доошгүй долоо хоног байх ба шалгалтын 1, нийт 16 долоо хоногтой байна. Магистрын сургалт жил бүрийн V, X сарын 1-ээс  хичээллэнэ.

3.3. Өдрөөр суралцах магистрын сургалтын хугацаа 1.5-2 жил, эчнээгээр суралцахад 2-оос доошгүй  жил байна.

3.4. Магистрант нь хүндэтгэх шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон тохиолдолд 1 жилийн чөлөө авч болох ба энэ хугацааг нэг удаа сунгаж болно.

Дөрөв. Агуулгын багтаамж, сургалтын төлөвлөгөө

4.1. Магистрын сургалтын хөтөлбөр нь нийт 33-аас багагүй багц цагийн багтаамжтай байна. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд суурь , мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй байна. Мэргэших хичээл нь 15 багц цагаас багагүй, магистрын ажил 6 багц цагийн багтаамжтай байна.   

4.2. Нэг улиралд өдрөөр суралцагч магистрант сургалтын 9-12 багц  цаг, эчнээгээр суралцагч магистрант 6 багц цаг биелүүлсэн байна.

4.3. Магистрантын дотоод, гадаадын ижил чиглэлийн сургуулийн магистрын сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цуглуулсан 10-15 багц цагийг дүйцүүлэн тооцож болно. 

4.4. Магистрын сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явуулна. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн ХААИС-ийн ректор, хичээлийн хөтөлбөрийг бүрэлдэхүүний сургуулиудын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, МДМЗС-ийн захирал батална.

4.5. Магистрант бүр элсэлтийн тушаал гарснаас хойш нэг сарын дотор удирдагчтайгаа зөвлөлдөн сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, харъяалах тэнхим, лабораторийн хурлаар хэлэлцүүлж, бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар хянуулж, МДМЗС-ийн захирлаар батлуулж мөрдөнө.

4.6. Магистрант сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөндөө ерөнхий болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, онолын болон судалгааны семинарт оролцох, нэгдсэн шалгалт өгөх улирал, судалгааны чиглэл, судалгаа шинжилгээ явуулах үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгана.

4.7. Магистрын үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөний бүтцийг дараах жишгийг баримтлан тогтооно.

 

Хичээлийн нэр

Багц цаг

Цаг

үүнээс

танхимд

Бие даах

I

Суурь ухааны хичээл:

8

336

112

224

1.1

Англи хэл

3

144

48

96

1.2

Шинжлэх ухааны философи, судлаачийн ёс зүй

2

96

32

64

1.3

Судалгааны арга зүй

А. Ерөнхий арга зүй, судалгааны ажлын төлөвлөлт

1

48

16

32

Б.Салбар шинжлэх ухааны арга зүй

2

96

32

64

II

Мэргэжлийн хичээл

4

192

64

128

III

Мэргэшүүлэх хичээл

15

720

240

480

IV

Магистрын ажил

6

288

48

240

Нийт дүн

33

1536

464

1072

 

4.8. Магистрант суралцах хугацаандаа судалгааны семинарт 2 удаа оролцож, эрдэм шинжилгээний илтгэл 2 удаа хэлэлцүүлж, зөвшөөрөгдсөн хэвлэл өгүүлэл 1-ийг нийтлүүлсэн байх шаардлагыг биелүүлнэ. Сургалтын төлөвлөгөөн дэх суурь, мэргэжлийн болон мэргэших хичээлүүдийн танхимийн сургалтыг дээрх жишгийг баримтлан лекц, семинар, дадлага, лабораторийн хичээлийн хэлбэрээр явуулах бөгөөд хичээлийн хэлбэр болон цагийн хуваарилалтыг сургалтын төлөвлөгөөнд тодорхой тусгасан байна. 

4.8.1. Англи хэлний хичээлийн агуулга TOFEL-ийн 450 онооноос багагүй, орос хэлнийх ТРКИ-ийн 2 дугаар түвшнээс доошгүй мэдлэг эзэмшсэн байхаар боловсруулагдсан хөтөлбөрөөр явуулна. Дээрх үнэлгээ нь гадаад хэлний мэдлэгийн шалгалтын үнэлгээний үндсэн жишиг болно. Энэ түвшинд мэдлэг, чадвар эзэмшсэн нь нотлогдсон (холбогдох сертификат болон шалгалтаар) тохиолдолд сургалтын холбогдох багц цагийг биелүүлсэнд тооцно. Тэр кредитийн багтаамжид тохирох өөр хичээл сонгон үзэж болно.

4.8.2. Гадаад хэлний хичээлийн бие даах цагийг мэргэжлийн сэдвээр гадаад хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс гадаад хэл рүү хөрвүүлсэн орчуулгын ажлаар тооцно. Магистрант нь суралцах хугацаандаа мэргэжлийн тодорхой сэдвүүдээр эрдэм шинжилгээний өгүүллийн орчуулга хийж, мэргэжлийн англи хэлний багшаар хянуулж зохих үнэлэлт авсан байна. Гадаад хэлний хичээлд сууж зохих үнэлгээ авсан, орчуулгын ажлаа хийж тооцуулсан магистрант гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх эрхтэй болно.

4.8.3 Судалгааны ажлын ерөнхий арга зүй, төлөвлөлт хичээлийн агуулгад шинжлэх ухааны салбаруудад хамаарах судалгааны нийтлэг аргууд,  бүтээлээс ишлэл авах, илтгэл тавих, өгүүлэл бичих болон оюуны өмчид холбогдох асуудлууд орно. Тухайн салбар шинжлэх ухааны арга зүйн хичээлийн агуулгад судалгааны онцлог аргууд, туршилтын үр дүнг боловсруулах, мэдээлэл хайх, загварчлах, тоо баримт цуглуулах, комьютерээр боловсруулалт хийх, тооцоолох, нэг сэдэвт бүтээл судлан дүн шинжилгээ хийх зэрэг асуудлуудыг тусгана.

4.8.4. Мэргэжлийн  хичээлийг 5-аас доошгүй хүнтэй бүлгээр зохион байгуулна. Хэрэв ийм боломжгүй бол тухайн магистрантыг эчнээ хэлбэрээр суралцахыг зөвшөөрнө.

4.8.5. Мэргэшүүлэх хичээлийн танхимийн сургалтыг тухайн мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн багш заах бөгөөд магистрант хичээлийн хөтөлбөрийн агуулгын зарим хэсгээр семинарт илтгэл бэлтгэж тавих, реферат, өгүүлэл бичих, нөхцөлт судалгаа (case study) хийж  хамгаалах хэлбэрээр багц цаг тооцуулахыг зөвшөөрнө. Эдгээр нөхцөлийг тухайн хичээлийн хөтөлбөрт тодорхой тусгасан байна.

4.9.   Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тусгай хөтөлбөр байх бөгөөд уг хөтөлбөрт хичээлийн зорилго, агуулга, багтаамж, сургалтын орчин ба хэрэглэгдэхүүн, үнэлгээ,  ашиглах ном зохиол,  лавлах материал зэргийг заавал тусгасан байна.  

4.10.  Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн түвшинг дээшлүүлэх, тэргүүлэх эрдэмтдээр магистрантуудад  арга зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгүүлж, чадварыг өсгөхөд туслах, судалгааны ажлын үр дүн, явцын ил тод байдлыг хангах, мэдээлэл солилцоог өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн салбар бүрээр судалгааны нэгдсэн семинарыг жилд 2 удаа зохион байгуулна.

4.11. Магистрантын судалгааны нэгдсэн семинарыг МДМЗС-ийн баталсан хуваарийн дагуу жил бүр тогтмол зохион байгуулж явуулна. Магистрант бүр 1-ээс дээш удаа нэгдсэн семинарт өөрийн судалгааны ажлыг тавьж хэлэлцүүлсэн байна. Судалгааны нэгдсэн семинарт илтгэл тавьж буй магистрантын удирдагч багш заавал оролцоно. Хүндэтгэх шалтгаангүйгээр магистрантын удирдагч нэгдсэн семинарт хүрэлцэн ирээгүй тохиолдолд магистрантын илтгэлийг хэлэлцэхгүйгээр хойшлуулж болно.

4.12. Энэхүү журмын 6.9-д заасан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс магистрантын удирдагч нь дангаар эсхүл бусад лаборатори, тэнхимтэй хамтран онолын болон судалгааны семинарыг  тогтмол зохион байгуулж явуулна. Магистрантын онолын семинарыг удирдагч багшийн харъяалагдах  тэнхим болон лаборатори дээр сар тутам зохион байгуулна.

4.13. Магистрын хичээлийн хөтөлбөр, стандарт нь суралцагчийн тухайн мэргэжлийн өмнөх түвшингийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, тодорхой чиглэлээр мэргэших шаардлагыг хангахаар боловсруулагдсан байна. Мөн өдөр, эчнээ, зайны сургалтын зэрэг хэлбэрээр зохион байгуулах шаардлагыг тусгасан байвал зохино.

Тав. Үнэлгээ, шалгалт, нэгдсэн шалгалт

5.1. Магистрантын эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ  A, B, C, D, F гэсэн үсгэн дүн; 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн б

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn