Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Оюутан солилцоо болон хос хөтөлбөрийн танилцуулга
Манай сургууль АНУ, Япон, БНСУ, Франц, Голланд, Бельги, Канад, ХБНГУ, ОХУ, БНХАУ, Египет, Чех, Австри зэрэг 23 орны 120 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудтай гадаад хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.  
Хамтын ажиллагааны хүрээнд багш, судлаач, оюутан солилцож, сургалт-үйлдвэрлэлийн дадлага хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэн, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулаж байна.
Амжилттай суралцаж буй оюутнууд өөрийн хүссэн мэргэжлээр, эсвэл эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орнуудын их сургуульд хос хөтөлбөрийн дагуу 1.5+2.5, 2+2, 2+3 гэсэн хувилбараар суралцах буюу эхний 2 жил эх орондоо сураад, дараагийн 2, 3 дахь жилээ дээрх орнуудын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, 2 их сургуулийн бакалаврын хос дипломтой төгсөх боломжийг олгодог.
Хос хөтөлбөрт хамрагдснаар оюутан та.
    Хоёр улсын диплом буюу Монгол улсын ХААИС-ийн бакалаврын зэргийн диплом болон ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орнуудын их сургуулийн дипломтой төгсөх;
    Харьцангуй бага зардлаар техник технологи өндөр хөгжсөн оронд суралцаж дээд боловсрол эзэмших;
    Орос, англи, солонгос, хятад зэрэг гадаад хэлийг бүрэн        эзэмших;
    Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох; Санал болгож буй хамтарсан хөтөлбөрүүд
    ОХУ-ын Новосибирскийн ХААИС 2+2, 1+3 бакалаврын хөтөлбөр
    ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр
    БНХАУ-ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль 3+1, 4+1 бакалавр, 1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр
    БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр
    Канад улсын Саскатчеваны их сургууль 2+2 бакалаврын   хөтөлбөр Та хос хөтөлбөрт хамрагдахын тулд:
❖ ХААИС-ийн 1, 2-р ангийн үндсэн оюутан байх
    Гадаад хэлний бэлтгэл ангид элсэн суралцах
Жич: Гадаад хэлний зохих шаардлагыг хангасан оюутнууд хос хөтөлбөрт шууд хамрагдах боломжтой.
 
Гадаад хэлний сургалтыг ХААИС-ийн Гадаад хэлний тэнхимээс зохион байгуулна.
Сургалт:
Нийт 4 улирлын турш буюу 1280 цагийн хичээл орно.
Мэргэжлийн гадаад болон монгол багш хичээлийг удирдаж явуулна.
Ном сурах бичгээр хангана.
Хос хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу.
 
Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Гадаад хамтын ажиллагааны алба, Захиргааны байр 6 тоот. Утас: 341153 
 Цахим шуудан inter_office@msua.edu.mn, ipc@msua.edu.mn 

 

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn