Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХОС ХӨТӨЛБӨР,  ОЮУТАН СОЛИЛЦОО

 

ХААИС нь 2000 оноос  эхлэн “Хос хөтөлбөрийн сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ. Хос хөтөлбөр гэдэг нь хоёр улсын диплом буюу Монгол улсын ХААИС-ийн бакалаврын зэргийн диплом болон ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орнуудын их сургуулийн дипломтой төгсөх боломж олгож байгаа сургалт юм.
2014-2015 оны хичээлийн жилд хос хөтөлбөрийн хүрээнд гадаад хэлний сургалтыг Франц, Солонгос, Хятад, Нигер болон Японоос уригдан ирсэн багш нар болон ХААИС-ийн гадаад хэлний төвийн багш нар зааж байна. Одоогийн байдлаар хос хөтөлбөрийн хүрээнд хэлний сургалтанд хамрагдаж, түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгсөн оюутнууд хүссэн мэргэжлийнхээ дагуу / ОХУ-д 24, БНСУ-д 8, Европын орнуудад 6, БНХАУ-д  7/ дээрх их сургуулиудад шилжин суралцах болзлыг хангаад байна.
Манай сургуулиас санал болгож буй хамтарсан хөтөлбөрүүд
ОХУ-ын Новосибирскийн ХААИС-тай хамтарсан  2+2, 1+3 бакалаврын хөтөлбөр;
ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;
ОХУ-ын Буриадын ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;
БНХАУ-ын Өвөр Монголын ХААИС-тай хамтарсан 3+1, 4+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр;
БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуультай хамтарсан 2+2, 2+3, бакалаврын хөтөлбөр;

 

Канад улсын Саскатчеваны их сургуультай хамтарсан 2+2  бакалаврын хөтөлбөр. 

 

Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын танилцуулга
 

ОХУ-ЫН НОВОСИБИРСКИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

 

 
Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль нь 70 гаруй жилийн түүхтэй. Нийт 101 чиглэлээр дээд боловсрол олгодог бөгөөд нийт 13,000 оюутан, 800 гаруй багш, ажиллагсадтай.
Тавигдах шаардлага:
·  Орос хэлний ТРК шалгалтын 1-р түвшний мэдлэгтэй байх.

 

·  Бакалаврын 2+2, 1+3 хамтарсан хөтөлбөр, мэргэжилтэн /1+4/, /2+3/  хөтөлбөрөөр суралцах боломжтой.
 

ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИ

 

Эрхүүгийн ХАА-н академи нь 1935 онд байгуулагдсан. Агрономи,   ХАА-н механикжуулалт, Агнуурзүй, Биотехнологи ба мал эмнэлэг, Эрчим хүч, Эдийн засаг гэсэн 6 факультетэд нийт 8,000 гаруй оюутан суралцдаг.
Тавигдах шаардлага: Орос хэлний ТРК шалгалтын 1-р түвшний мэдлэгтэй байх ба бакалаврын /2+2/, /1+3/, мэргэжилтэн /1+4/, /2+3/ хөтөлбөрөөр суралцах боломжтой.
 

КАНАД УЛСЫН САСКАТЧЕВАНЫ ИХ СУРГУУЛЬ

 


Саскатчеваны их сургууль нь 1907 онд байгуулагдсан, Канад улсын топ 20 их сургуулийн нэг юм. Тус сургууль нь 14 коллеж, 3 магистр, докторын сургууль, 6 салбар коллежтой, 16,000 гаруй бакалаврын, 2200 гаруй магистр, докторын оюутантай, мөн 87 орны 1200 гаруй гадаад оюутантай.
Тавигдах шаардлага: TOEFL шалгалтын 550 оноотой байх ба дараах хөтөлбөрөөр суралцах боломжтой.
 

БНХАУ-ЫН ХӨХ ХОТ ДАХ ӨМӨЗО-НЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

 


ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд нийт 28,000 оюутантай, 1534 багштай.
 Тус сургууль нь 19 коллеж, 6 судалгааны хүрээлэн, 7 улсын чанартай лаборатори, 8 орон нутгийн чанартай лаборатортой. Нийт 58 бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Тавигдах шаардлага: Хятад хэлний HSK шалгалтын 4-р түвшинтэй бол баклаварын оюутнууд, уг шалгалтын 6-р түвшинтэй бол магистр, докторын сургалтанд суралцах боломжтой.
 

БНСУ-ЫН ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

 


Чонбукийн Үндэсний их сургууль нь 1947 онд байгуулагдсан. 2020 онд дэлхийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавин ажиллаж байгаа. Тус сургууль нь 13 коллежтой. 28,200 оюутантай, үүний 1000-аад гадаадын оюутнууд, нийт 2000 гаруй багш ажилчидтай.
Тавигдах шаардлага:ТОРIK шалгалтын 4-р түвшний мэдлэгтэй тухайн сонгосон мэргэжлээрээ 70 кр цаг цуглуулсан байх
 

ОХУ-ЫН ТОМСКИЙН УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

 

       
ОХУ-ын Томскийн улсын багшийн их сургууль нь 1902 онд байгуулагдсан, физик-математик, байгалийн ухаан, түүх судлал, орос хэл уран зохиол, гадаад хэл, биеийн тамирын 6 үндсэн факультетад 33 гаруй мэргэжлийн хөтөлбөрөөр бакалаврын болон магистрын зэрэг олгодог.
 

ОХУ-ЫН БУРИАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИ

 


ОХУ-ын В.Р.Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн академи нь анх 1931 онд үүсгэн байгуулагдсан, Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутагт хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг томоохон академи юм. 8 факультетад боловсон хүчин бэлтгэдэг.
Тавигдах шаардлага: Орос хэлний ТРК шалгалтын 1-р түвшний мэдлэгтэй байх.

 

Одоогийн байдлаар нийт 170 гаруй  оюутнууд ОХУ, Солонгос, БНХАУ улсад хос хөтөлбөрөөр амжилттай суралцаж байна. Энэ 2014 онд хос хөтөлбөрийн 17 оюутан ОХУ-ын их сургуулиудын авто-инженер, газрын кадастр, инженер механик, байгууллагын удирдлага болон эдийн засаг мэргэжлээр амжилттай суралцан төгсөж хос мэргэжлийн дипломоо гардан авлаа.

 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn