Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

 

 ХААИС-ийн бакалаврын СУРГАЛТЫН ЖУРАМ
 
НЭГ нийтлэг үндэслэл
 
1.1.  Монгол Улсын Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан холбогдох дүрэм, журам, ХААИС-ийн дүрмийг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.  ХААИС-ийн бакалаврын сургалтын журмын (цаашид “журам” гэх) зорилго нь элсэгч, суралцагч, төгсөгчдөд тавигдах нийтлэг шаардлага, сургалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.
1.3.  Бакалаврын сургалтын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол, арга зүйн мэдлэг, чадварыг төлөвшүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 
Хоёр. Нэр томъёо 

Тус журамд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

2.1. “Сургалтын хөтөлбөр” гэж суралцагчдын сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэх баримт бичгийг;

2.2. “Хавсарга хөтөлбөр” гэж оюутанд суралцаж буй үндсэн мэргэжлийнх нь зэрэгцээ өөр мэргэжлийн чиглэлээр системтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой эзэмшсэн бакалаврын зэргийн дипломонд нэмэлт хавсралт олгох хөтөлбөрийг;

2.3. “Хос хөтөлбөр” гэж оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжлээс өөр хоёр дахь мэргэжил эзэмшүүлэх зорилготой бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг;

2.4. “Хос дипломын сургалт” гэж нэг хөтөлбөрөөр хоёрдогч улсад суралцуулж  хоёр улсын бакалаврын зэрэг олгох сургалтыг;

 2.5.  “Сургалтын төлөвлөгөө” гэж сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал, залгамж холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацаа, төгсөлтийн ажлыг тусгасан бакалаврын сургалтын үндсэн баримт бичгийг;

 2.6 “Санал болгох сургалтын төлөвлөгөө” гэж сургалтын төлөвлөгөөн дэх заавал болон сонгон судлах хичээлийн уялдаанд үндэслэн        оюутныг хичээл сонгоход нь чиглүүлэх үндсэн баримт бичгийг;

Дэлгэрэнгүй....

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn