Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БАКАЛАВР ОЮУТНЫ СУРГАЛТЫН ГЭРЭЭ

Нэг. Ерөнхий зүйл

Суралцах гэрээг нэг талаас ХААИС-ийг төлөөлж ................................................ сургуулийн тэнхимийн эрхлэгч ......................................... овогтой..........................................., зөвлөх багш ......................... овогтой ......................................, нөгөө талаас ............................................. мэргэжлийн .................................... ангийн ............................ кодтой ........................................ овогтой ...................................... /цаашид оюутан гэх/ нар харилцан тохирч, Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, ХААИС-ийн дүрэм, журмыг үндэслэн байгуулав.

Хоёр. Бүрэлдэхүүн сургуулийн хүлээх үүрэг

1. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж, төгсөгчдөд зохих шатны мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх,

2. Оюутнуудыг ХААИС-ийн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, заавруудтай танилцуулах,

3. Суралцах гэрээг жил бүр шинэчлэн байгуулж, сунгалт хийх,

4. Суралцах хугацаанд оюутнуудад хичээлийн байр, оюутны дотуур байр, спорт заал, номын сан, интернет үйлчилгээгээр зохих журмын дагуу үйлчлэх,

5. Суралцах хугацаандаа зохих болзлыг хангасан оюутанд тэтгэлэг олгох асуудлыг захиалагчид болон бусад холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх,

6. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн судалж эзэмшсэн нөхцөлд тухайн мэргэжлээр боловсролын зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох,

Гурав. Бүрэлдэхүүн сургуулийн эрх

1. Оюутнуудаас суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах,

2. Оюутан сургалтын төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй нөхцөлд хичээл сонголт хийлгэхгүй байх,

3. Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан буюу холбогдсон, архидан согтуурах, сургуулийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд суралцах гэрээг цуцлах,

4. Оюутны хэт их болон хэт бага кредитийн хичээл сонголтонд хяналт тавих, хязгаарлах,

5. Суралцагчид хүндэтгэн үзэх шалтгаанаар жилийн чөлөөг сургуулийн захирал олгох бөгөөд оюутан чөлөөний хугацаа дуусахад ирээгүй, чөлөөний хугацааг сунгуулах талаар албан ёсоор мэдэгдээгүй тохиолдолд цаашид суралцахгүй байх,

Дөрөв. Оюутны хүлээх үүрэг

1. Сургалтын төлбөрийг хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд бүрэн төлөх,

2. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийг бүрэн үзэж, зохих кредитийг цуглуулах,

3. Хичээлийн жилийн нэг улиралд 14-18 кредит цагийн хичээл сонгон судалж хэвийн ачаалалтай суралцах,

4. Сургуулийн захиргаа, сургалтын албанаас гаргасан тушаал, шийдвэрүүдийг биелүүлэх,

5. Сургууль, тэнхим, багшаас өгсөн үүрэг даалгавар болон сургуулийн дотоод дүрэм, журмыг хүндэтгэж хатуу чанд мөрдөх.

6. Оюутан хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд тухайн хичээлийг кредитийн төлбөртэйгөөр дахин судлах,

7. Улирлын болон улсын шалгалт, сургалт үйлдвэрлэлийн дадлагыг цаг хугацаанд өгч, хамгаалах,

Тав. Оюутны эрх

1. Хэвийн суралцах бололцоогоор хангуулах, боловсролын зэргээ ахиулах,

2. Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар заагдсанаас бусад сонгон судлах хичээлүүдээс сонгон судлах,

3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг сонгон судлах тохиолдолд нэмэлт төлбөр төлж суралцах,

4. “Ректорын нэрэмжит батламж”-ийг 3 улирал дараалан авсан тохиолдолд сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлүүлэх,

5. “Ректорын нэрэмжит батламж”-ийг 4 улирал дараалан авсан тохиололд буцалтгүй зээл тусламжинд хамрагдах,

6. Багшийн үйл ажиллагаантай холбоотой асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих,

7. Хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хөнгөлөлт эдлэх, 8. Зохих болзол хангасан тохиолдолд гадаадын ижил мэргэжлийн хамтын ажиллагаатай сургуулиудад үргэлжүүлэн суралцах,

Зургаа. Санхүүгийн тооцооны талаар

1. Оюутан сургалтын төлбөрийн хувийг 09 дүгээр сарын 05 ны дотор, үлдэх хувийг 02-р сарын 05-ны дотор “ХААН БАНК”-ны 50 70 04 75 64 тоот дансанд тушаана.

2. Оюутан 6.1 дэх заалтыг биелүүлэх боломжгүй тохиолдолд сургалтын төлбөрт үндэсний тэтгэлгээс сар бүр хувиар тооцон суутгаж болно.

3. Оюутан тогтоосон хугацаанд сургалтын төлбөрийг төлөөгүй, үндэсний тэтгэлгээс суутгуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд сургалтын үйл ажиллагааг зогсоож, үйлчилгээнд оролцсон нөхцөлд сургалтын төлбөрийг гүйцээн төлөх хүртэлх хугацаанд өдрийн 0,03 хувь алданги тооцно.

4. Төрийн сангийн зээлээр суралцаж байгаа оюутан өөрийн хүсэлтээр мэргэжил солих буюу шилжин суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцахгүй.

5. Улирал бүрийн эхний сард багтаан суралцагч нь “ХААИС суралцах гэрээ”-г цуцлах ба чөлөө хүссэн тохиолдолд өргөдөл гаргасан 7 хоногоор тасалбар болгож, сургалтын төлбөрийн үлдэх хэсгийг буцаан олгоно.

6. Дээрхи хугацаанаас хойш өргөдөл гаргасан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

7. Төлбөрийг бэлнээр болон шилжүүлгээр төлсөн тохиолдолд мөнгө тушаасан баримтын нэг хувийг өөртөө заавал үлдээнэ

Долоо. Гэрээг цуцлах нөхцөл

1. Суралцагч сургалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална.

2. Сургуулийн дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмын заалтыг зөрчсөн тохиолдолд цуцална.

3. “Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар “Анхааруулах хуудас” 2 удаа авсан тохиолдолд сурлагаар тэнцээгүйд тооцож гэрээг цуцлана.

4. Нийгмийн хэв журам зөрчсөн, архидан согтуурсан тохиолдолд гэрээг цуцлана.

5. Сургууль, удирдлага захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, оюутны ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлана.

6. Тодорхой шалтгаангүйгээр хичээл сургалтыг 14 хоногоос илүүгээр орхих тохиолдолд гэрээг цуцлана.

Найм. Гэрээний хүчинтэй байх хугацаа

Энэхүү гэрээг…..оны…..сарын......–ний өдөр байгуулав.

1. Энэ гэрээнд 2 талын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй.

2. Гэрээнээс үүссэн маргааныг 2 тал харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ:

            Тэнхимийн эрхлэгч:                                                              Зөвлөх багш:

     ...................овогтой....................                                       ................овогтой ....................                                                                                                                      

                                                                                                    Оюутан                                                                                                              

                                                                          ……………… овогтой ……………………….

Сунгасан: . . . . . он . . . сар . . . өдөр

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn