Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн тодорхойлолт
ХАА-н болон бусад салбарын үйлдвэрлэлийн техник технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, хэвийн ажиллагааг хангах, техникийг оновчтой  ашиглах мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

ХАА-н болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай машин багажийн хийц ажиллах зарчимын талаархи мэдлэгтэй, сервисийг хөтлөн явуулах арга байрилтай, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалтын процесст инженерийн болон бусад шинжлэх ухаантай хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх

Зорилтууд:

  • Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшины, хөдөө аж ахуйн техник, машин үйлдвэрлэл, технологийн үндсэн мэдлэгтэй, машин механизмыг зохион бүтээх, үр ашигтай хэрэглэх ур чадвар олгоно
  • ХАА-н үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн зохих түвшний мэдлэг эзэмшүүлэх, технологийн машин механизмын ашиглалт, үйлчилгээ, засварыг хариуцан зохион байгуулах ур чадвар олгоно
  • Инженер механик мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй, юмс үзэгдэлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлагаолгох
  • Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар,  мэдээлэл технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

ХААИС, ИТС

Харилцах хаяг: Улаанбаатар Хот, Хан - Уул Дүүрэг, 11 Хороо, Зайсан 53 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Инженерийн сургууль,

Веб хуудас: http://www.engineer.muls.edu.mn

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn