Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
Металлын бүтэц, шинж чанарыг өөрчлөн боловсруулах, металл хийцийн үйлдвэрлэл ба технологийн үндсэн мэдлэгтэй, материалыг зохистой ашиглах, зохиомжлох, машин, эдлэлийн дизайн боловсруулах,  бие даасан, бүтээлчээр сэтгэх, харилцааны соёлтой, багаар ажиллах ур чадвартай, гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Металлын бүтэц, шинж чанарыг өөрчлөн боловсруулах, металл хийцийн үйлдвэрлэл ба технологийн үндсэн мэдлэгтэй, материалыг зохистой ашиглах, зохиомжлох, машины дизайны шийдэл гаргах, бүтээлчээр сэтгэх ур чадвартай, харилцааны болон гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх.

Зорилт

  • Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшний үндсэн мэдлэгтэй, материалын зориулалт, хэрэгцээний шаардлагад нийцүүлэн бүтцийг өөрчлөн боловсруулах
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардагдаж байгаа металлыг оновчтой хэрэглэх, зохиомжлох, машины дизайны шийдэл гаргах, хийцийн материалыг боловсруулах технологийг зохих түвшинд гүйцэтгэх 
  • Металл судлал, технологич мэргэжлийн хариуцлага, ёс зүйн төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож, асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох 
  • Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар,  мэдээлэл технологи, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

Хаяг: Улаанбаатар хот, Хан - Уул Дүүрэг, 11 Хороо, Зайсан 53 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Инженерийн Сургууль,

Вэб хуудас: http://www.engineer.muls.edu.mn

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn