Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн ерөнхий танилцуулга

Хөтөлбөрийн нэр: АРХИТЕКТУР

Монгол улсын БШУ-ны Сайдын 2014 оны А/78 дугаар тушаал “Мэргэжлийн хөтөлбөр, чиглэл, индекс шинэчлэн батлах тухай”, БШУ-ны Сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, БШУ-ны Сайдын 2014 оны А/285 дугаар тушаал, түүний хавсралт “Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалт”, ХААИС-ийн захирлын 2014 оны А/427 дугаар тушаалаар батлагдсан “ХААИС-ийн бакалаврын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө боловсруулах журмыг үндэслэн боловсруулсан. 
Хөтөлбөрийн тодорхойлолт

Тус хөтөлбөрөөр суралцагч 4-өөс доошгүй жил суралцаж 120-иос багагүй багц цагийг цуглуулна. Уг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь  ландшафын архитектурын төлөвлөлт, ландшафтын архитектурын инженер, ногоон байгууламжийн төлөвлөлт, архитектур мэргэжлийн салбарын сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэн, ахлах, орон нутгийн захиргааны байгууллагад мэргэжилтэн, удирдах албан тушаал зэрэг ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.

  Өнөө үед уг мэргэжлийн салбарын эрэлт хэрэгцээ Монгол улсад төдийгүй дэлхий дахинд өсөн нэмэгдэж шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ технологийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй хүний эрүүл, аюулгүй байдлыг хангасан ландшафтын архитектурын төлөвлөлт хийх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэх, төлөвлөлтийн асуудлыг бодлогын олон хэрэглээний түвшинд хариуцан, гүйцэтгэж чадах мэргэжлийн болон дагалдах ур чадварыг шаарддаг чухал шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна. 

Хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд

Зорилго: “Ландшафтын архитектурын мэргэжлээр орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх” зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилтууд:

  1. Ландшафтын архитектурын  чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай сургалтын уялдаа холбоог тогтоон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйн түвшинд хамтран ажиллаж, дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай  мэргэжилтэн бэлтгэх
  2. Ландшафтын архитектурын мэргэжлийн чиглэлийн онолын болон хэрэглээний судалгааг арга зүйн өндөр түвшинд хүргэх
  3. Ногоон хөгжил болон ландшафтын архитектурын төлөвлөлтийг салбарын хөгжлийн ерөнхий чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан суурь ба хавсарга судалгааг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах
  4. Хөдөө аж ахуй болон ландшафтын архитектурын салбарын холбоог бэхжүүлэн, судалгааны ажлын үр дүн, инновацийг ландшафтын архитектурын салбарт  нэвтрүүлэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53 , 210153, ХААИС-ийн хичээлийн төв байр Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn