Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

Тусхөтөлбөрөөр суралцагч 4-өөс дooшгүйжил суралцаж 120-иос багагүй багц цагийг цуглуулна. Уг хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн мэргэжилтэн нь эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төр, засгаас шийдвэрлээд байгаа аялал жуулчлалын  үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн нөөц болон үйлчилгээний шинэ технологийг зах зээлд нэвтрүүлэх, аялал жуулчлалын бүх төрлийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, байгалийн аялал жуулчлалыг байгаль ашиглалтын зохистой хэлбэр болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг мэргэжил нь Монгол улсад төдийгүй дэлхий дахинд аялал жуулчлалын салбарын хэрэгцээ өсөн нэмэгдэж, үйлдвэрлэл нь эрчимтэй хөгжиж, үр ашгаа өгч буй  өнөө үед  байгалийн аялал жуулчлалыг  шинжлэх  ухааны   үндэстэй, сүүлийн үеийн технологийн дагуу, өндөр үр ашигтайгаар  эрхлэх асуудлыг хариуцан, гүйцэтгэж чадах мэргэжлийн чадвар дадлыг эзэмшсэн байх учир чухал шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна.

Хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд

Байгалийн аялал жуулчлалын мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн аялал жуулчлалын мэргэжлээр орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх” явдал юм. Тус хөтөлбөр нь “Дээд боловсролын тухай” хуулийн “мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, өндөр соёлтой иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ” гэсэн заалттай нягт уялдаатай бөгөөд цар хүрээ, агуулгын хувьд БШУЯ, БОНХАЖЯ, ХААИС-ийн эрхэм зорилгод нийцдэг.

Хөтөлбөрийн  зорилт нь мэдлэг, чадвар, үйл явцын төлөвшлийг бүрэн илэрхийлсэн   багц бүлгүүдийн үр дүнгээр тодорхойлогддог. Үүнтэй уялдан Байгалийн аялал жуулчлалын хөтөлбөрийн үйл ажиллагааны дараах зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Аялал жуулчлалын  чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай сургалтын уялдаа холбоог тогтоон хамтран ажиллаж, дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай  мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
  2. Байгалийн шинжлэл, аялал жуулчлалын онолын болон хэрэглээний судалгааг төрийн ба хувийн хэвшлийн байгууллага, ажил олгогчид, төгсөгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн онол,  арга зүйн өндөр түвшинд хүргэх
  3. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн ерөнхий чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан суурь ба хавсарга судалгааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах
  4. Хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарын холбоог бэхжүүлэн, судалгааны ажлын үр дүн, инновацийг аялал жуулчлалын бизнест нэвтрүүлэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
210153, Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53, ХААИС Агроэкологийн сургууль

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn