Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

Байгаль шинжлэлийн суурь ухаан, экосистемийн иж бүрдэл, байгалийн нөөц, баялгийн төрөл, шинж чанар, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх тухай онол болон арга зүй эзэмшинэ.

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Зорилго: Экологийн суурь ухаан, хүрээлэн буй орчны төлөв байдлын талаарх онолын мэдлэг, байгаль хамгааллын арга, оновчтой хувилбарыг эзэмшүүлэх

Зорилтууд:

1. Экологи, байгаль хамгаалал мэргэжлийн хөтөлбөр нь ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дотоодын ба гадаадын сургуулиудын хөтөлбөртэй дүйцэхүйц байна.

2. Экологи, байгаль хамгаалал мэргэжлээр эзэмших мэдлэг, чадвар нь орчин үеийн чиг хандлагад нийцсэн байна.

3. Экологи, байгаль хамгаалал чиглэлээр олон улсын жишигт нийцсэн, шинэлэг судалгаа хийх чадвартай байна.

4. Судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчинд ээлтэй технологийг санал болгох,  хөгжүүлэх чадвартай байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17024, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Агроэкологийн сургууль, Экологийн тэнхим

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn