Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
Газар зохион байгуулалт мэргэжлийн хөтөлбөр нь Монгол улсын "Боловсролын тухай" хууль, бусад холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдэд нийцсэн газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрын үнэлгээ хийх, газрыг  үр ашигтай, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн нөөц, чадавхийг нэмэгдүүлэх, газарзүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх ажил, үйлчилгээг бие даан төлөвлөх, удирдах, хэрэгжилтэнд нь хяналт тавих зэргийг бие? Даан гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшсэн байх мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд зориулагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүд, сургалтын үйл ажиллагааны горим, түүнд тавигдах үндсэн шаардлагууд зэргийг тодорхойлсон сургалтын үндсэн баримт бичиг юм. 
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, монгол орны өнөө ба ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн газар зохион байгуулалтын салбарын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  • Газар харилцааны цогц үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх
  • Ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай сургалт, судалгааны орчин бүрдүүлэх
  • Шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, үйлдвэрлэл, практикийн дадлага туршлага, ур чадвар  бүхий багшлах боловсон хүчнийг бүрдүүлэх
  • Сургалтыг газрын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон улсын тэргүүлэх их сургуулиудын жишигт хүргэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Зайсан, ХААИС-ийн хичээлийн төв байр

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn