Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

Хөтөлбөрийн тодорхойлолт: “Агрохими, хөрс судлал” чиглэлээр төгсөгч нь хөрс, ургамлын химийн задлан шинжилгээг хийж, үнэлэлт өгөх, бордооны найрлага, шинж чанарыг шинжиж тогтоох, хөрсний гарал, үүсэл тархалт, түүний экологийн тэнцвэрт байдал зэргийг судлаж, технологийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн юм.Газар тариалан, экологи байгаль хамгаалал, эрдэм шинжилгээ, төрийн ба төрийн бус байгууллага, үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, газарзүйн салбар, геологи, эрдсийн салбарт агрохимич, хөрс судлаач, задлан шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан,  төслийн гүйцэтгэгч мэргэжлээр ажиллаж, цаашид магистрантур, докторантурт дэвшин суралцах боломжтой.

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Хөрс судлал, агрохими” мэргэжлээр дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд уг хөтөлбөрийн үндсэн зорилго оршино.

Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв.

  1. “Хөрс судлал, агрохими” мэргэжлээр шаталсан сургалтаар  дотоод, гадаадад өрсөлдөх мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай сургалтын орчин бүрдүүлэх.
  2. Сургалтыг оюутанд дадал, чадвар олгоход чиглүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай хослуулах.
  3. Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах, улмаар олон улсын  жишигт хүргэх.
  4. Шинжлэх ухаантехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн болгох мэдлэг олгох.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

ХААИС, Агроэкологийн сургуулийн  Газар тариалан, хөрс агрохимийн тэнхим,  210153, Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn