Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
Хөдөө аж ахуйн усжуулалт  болон гадаргын ба газар доорх усны зүй тогтол олборлолт, түгээлтийн техник технологийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, шинэчлэлтийн асуудлыг улс орны болон нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан гүйцэтгэж чадахуйц мэдлэг,  ур чадвар бүхий мэргэжилтнийг  бэлтгэх.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Зорилго: Хөтөлбөрийн зорилго нь эзэмшсэн мэдлэгээ ашиглан гадаргын болон газар доорхи усыг зүй зохистой ашиглах, олборлох, түгээх, үйл ажиллагаандаа инженерийн болон бусад шинжлэх ухааныг хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны соёлтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй,  ахисан түвшинд  суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

  • Байгалийн болон мэргэжлийн суурь шинжлэх ухаан, гадаргын ба газар доорхи усыг олборлох, зүй зохистой ашиглах, хамгаалах, гидротехникийн барилга байгууламжийг байгуулах, техник хангамжийг шийдвэрлэх, зохион байгуулах чадвар олгох. 
  • Гидромеханик чиглэлээр өргөн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн салбарын усны эрэлт хэрэгцээг хангах, усны салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар олгох. 
  • Мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилтэй, хэл ярианы болон бичгийн харилцааны ур чадвар, багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, мэдээлэл технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох.
  • Мэргэжлийн салбартаа өндөр амжилт гаргах тэмүүлэлтэй, бие даасан сэтгэлгээ, системтэй сэтгэн бодох, байнга сурч боловсрох хандлага, үр бүтээлтэй ажиллах, шинийг санаачлах, хэрэгжүүлэх, хариуцлагатай байх чадвар олгох.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
ХААИС-ийн Инженер Технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхим, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо. ХААИС-ийн хичээлийн төв байр

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn