Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус хөтөлбөрөөр суралцагч 4-өөс доошгүй жил суралцаж 120-иос багагүй багц цагийг цуглуулна. Уг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь газар тариалан, бэлчээр, ойн, ургамал хамгаалал, хорио цээр, байгаль хамгааллын мэргэжлийн  салбарын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн хяналтын байгууллагад багш, судлаач,  байцаагч, шинжээч, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагад мэргэжилтэн зэрэг ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.

Энэхүү мэргэжлээр төгсөгч нь байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна өнөө үед эл мэргэжлийн салбарын эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж шинжлэх  ухааны   үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, шинэ технологи хөгжүүлэх, хэрэглэх, хяналт тавих асуудлыг бодлогын болон хэрэглээний түвшинд хариуцан, гүйцэтгэж чадах мэргэжлийн болон дагалдах ур чадварыг шаарддаг чухал шаардлагатай, эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1998 онд анх ”Ургамал хамгааллын агрономч” /D620900/ мэргэжлийн ангийг Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд шинээр нээж, 2002 онд анхны төгсөлт хийснээр энэхүү мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэ хөтөлбөрөөр бэлтгэсэн мэргэжилтэн нь газар тариалангийн үйлдвэрлэл, түүний дотор ургамал хамгаалал, ургамлын хорио цээр, ургамлын эрүүл ахуйтай холбогдох бодлогын болон судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлыг  удирдан зохион байгуулах, хянах, төсөл, хөтөлбөр зохиох, удирдах, боловсронгуй болгох, газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалал, хорио цээртэй холбогдох асуудлыг бие даан  боловсруулж, шийдвэрлэх, чадварыг эзэмшсэн байх учир орчин үед эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг болж байгаа юм.

Ургамал хамгаалал, хорио цээрийн шинжээч мэргэжилтэн нь ургамал хамгаалал, хорио цээр тэр дундаа ургамлын эрүүл ахуйн үндсэн үүрэг, ач холбогдол, мэргэжлийн онцлог талаас бусад агрономийн чиглэлийн бусад мэргэжлүүдээс ялгарах хөтөлбөрөөр суралцдаг учраас тариалангийн болон бэлчээр, ойд ургамал хамгааллын ажлыг зохион байгуулах, улсын хилийн боомт, гүнийн хяналтын цэгүүдэд ургамал хорио цээрийн үйл ажиллагааг биеэ дааж явуулах  мэдлэг, чадварыг эзэмшин төгсдөг тул ХХААҮЯ, ХААИС, Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, УМХЕГ, УМХЕГ-н шинжилгээний лабораториуд,  Улсын хилийн боомтууд, гүнийн хяналтын цэгүүд, нийслэл, орон нутгийн газарт, Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэдэг компани зэрэгт улсын байцаагч, шинжээч мэргэжилтэн, багш,  менежер, захирал, эзэн, ажилтан зэрэг албан тушаалын ажил эрхлэхийн зэрэгцээ өөр бусад салбарт мэргэжлээрээ хөрвөн ажилладаг юм.

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХАЯГ
210153, Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53, ХААИС
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Ургамал хамгаалал, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд таримлыг гэмтээж, ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлөгч хөнөөлт организмууд (ургамлын өвчин, хөнөөлт шавьж ба бусад)-ыг таних, тодорхойлох, тэдгээртэй тэмцэх аргыг хөрсний  үржил шимийг бууруулахгүйгээр байгаль орчинд ээлтэй аргаар явуулж, ургамлыг хамгаалах, тарималыг тариалах, ургуулах,  арчлах, хураах болон газар тариалангийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт, шалгалт явуулах мэдлэг, дадал, чадвар бүхий мэргэжилтэнг бакалавр, магистр, докторын шаталсан сургалтаар бэлтгэхэд оршино. 

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг нэмэгдүүлэхийн тулд бэлчээр болон таримлын ургац, чанарыг бууруулагч ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгчид зэрэг олон хөнөөлтэй организмуудыг зөв таних, тодорхойлох, хөнөөлийн түвшинг тогтоож, үүнтэйгээ уялдуулсан оновчтой тэмцэх аргыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд мэргэшсэн багш боловсон хүчнээр хангалттай сайн тоноглогдсон орчинд сургалт, судалгаа явуулж, үйлдвэрлэлд зөвлөх
  • Газар тариалангийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт, шинжилгээ хийхэд шинжлэх ухааны шинэ ололт, амжилтыг нэвтрүүлэх
  • Импортын болон экспортын ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хөнөөлт организм нэг улсаас нөгөөд, нэг бүс нутгаас өөр бүс нутагт шинээр тархахаас сэргийлэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд эрсдлийн шинжилгээ хийх, хүн амыг эрүүл хүнсээр хангахад сургалт, судалгааны ажлыг чиглүүлэх
  • Ургамал хамгаалах тэмцэх арга ажиллагаанд хяналт, шалгалт явуулах, хөнөөлт организмтой тэмцэх байгаль орчин, аюулгүй аргыг зөвлөх, зохион байгуулах
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ мэргэжлийн хөтөлбөрийн эрхэм зорилго, зорилтууд нь агуулга, цар хүрээний хувьд ХААИС болон АЭС-ийн эрхэм зорилгод бүрэн нийцсэн учир хэрэгжих чиглэл нь тодорхой байна. Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ мэргэжлийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрийг тухайн чиглэлийн шаталсан сургалтын агуулгад нийцүүлсэн бөгөөд хөтөлбөрт хичээл тус бүрийн агуулгыг зохицуулж сэдвийн давхардал гаргахгүй байхаар  хичээн ажиллаж байна.

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn