Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Нягтлан бодох бүртгэл хөтөлбөр нь хүнлэг, ёс зүйтэй, хувь хүний ур, чадвар,чанарыг хөгжүүлсэн, нийгэмшлийн төлөвшилтэй, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангасан мэргэжлийн ур чадвартай, төрийн болон хувийн хэвшилд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөх бакалаврын зэрэгтэй нягтлан бодогчийг бэлтгэхэд чиглэгдсэн цогц үйл ажиллагаа юм.
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХАЯГ

УБ хот Хан –Уул дүүрэг 11 хороо, ХААИС-ийн ЭЗБС-ийн 208 тоот

Вэб хуудас: www.seb.edu.mn

Email: info@seb.edu.mn

Fax: 976-11-341777

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

ЗОРИЛГО:

Хүнлэг, ёс зүйтэй, хувь хүний ур чадвар,чанарыг хөгжүүлсэн,  нийгэмшлийн төлөвшилтэй, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангасан мэргэжлийн ур чадвартай, төрийн болон хувийн хэвшилд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөхбакалаврын зэрэгтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.

ЗОРИЛТ:

  • Дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шаардлагад нийцсэн сургалт төвтэй институтийн орчинд суурилсан хөтөлбөрөөр сургалт явуулах.
  • Нийгмийн хариуцлагатай байх, бусадтай хамтран ажиллах, шинийг эрэлхийлэгч, логик сэтгэх, харилцааны ёс зүйн чадварыг хөгжүүлнэ.
  • Оюутны асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэж, илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
  • ААН, байгууллагын НББ-ийг хөтлөх, зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, тайлагнах, хянах,  санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааны төсөв зохиох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах чадварыг эзэмшүүлнэ.

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn