Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
“Санхүү банк” хөтөлбөр нь хөдөө аж ахуй, санхүү, банкны салбарт санхүүгийн менежерээр ажиллах Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэгтэй төгсөгчдийг бэлтгэн гаргана. Санхүүгийн менежер нь тус салбарын санхүүгийн онцлогтой уялдуулан байгууллагын санхүүг удирдан зохион байгуулах, банк, санхүү, татвар, даатгалын байгууллагад ажиллах онолын мэдлэгийг өндөр төвшинд олж, бизнесийн байгууллагын хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр өсгөн аривжуулах менежментийн ур чадварыг чадварлаг эзэмшсэн мэргэжилтэн байх болно.
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХАЯГ

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ХААИС-ийн ЭЗБС-ийн байр, 212 тоот өрөө

Утас: 976-11-344944

Вэб: www.seb.edu.mn

E-mail: info@seb.edu.mn
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

ЗОРИЛГО:

Хөдөө аж ахуй, санхүү, банкны салбарт бизнес эрхлэгчдийн санхүүгийн үр ашгийг тооцоолон таамаглах, төлөвлөх мэдлэгтэй, дүгнэлт хийх, удирдан зохион байгуулах ур чадвартай санхүү банкны мэргэжилтэн бэлтгэн гаргахад хөтөлбөрийн зорилго оршино.

ЗОРИЛТ:

  • Дотоодын болон олон улсын жишигт нийцсэн санхүү, эдийн засгийн онолын мэдлэг, судалгаа шинжилгээний өндөр чадвартай санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх
  • Хөдөө аж ахуйн салбарт санхүүгийн онолын үндэслэлтэй судалгааны арга зүйг хөгжүүлэх, оюутанд эзэмшүүлэх
  • Багш-оюутны оролцоотойгоор санхүүгийн онол, аргазүйг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэгч сургалт, судалгааны нээлттэй төв болох
  • Хөдөө аж ахуйн салбарт олон улсын санхүүгийн дэвшилтэт арга хэрэгсэл, судалгаа шинжилгээний үр дүнг нэвтрүүлэх

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn