Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга

“Морин спортын менежер” бэлтгэх хөтөлбөрийн зорилго: Морин спортыг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж  мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах мэргэжилтэн бэлтгэх

 

Хөтөлбөрийн тодорхойлолт

Морин спортын менежер нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр гадаадын болон өөрийн орны аль ч салбар, нэгжийн хүрээнд Морин спорттой холбоотой ажил, үйлчилгээг холбогдох эрхзүйн актын дагуу төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, адууны аж ахуйг зөв зохистой эрхлэх, адуун сүргийг эрүүлжүүлэх, Монгол улсын нутагт гаднаас хурдны  адуугаар дамжин халдварт өвчин нэвтрэхээс хамгаалах, байгаль орчинг хамгаалах зэрэг ажлуудыг гүйцэтгэх  мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна.

 

хөтөлбөрийн зорилго

Морин спортыг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж  мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах мэргэжилтэн бэлтгэх

Мэргэжлийн ерөнхий ур чадвар:

  • Морин спортын клуб байгуулах, удирдах
  • Морин спортын төв байгуулах, удирдах
  • Морин спортын цогцолбор байгуулах, удирдах
  • Уралдааныг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулах, удирдах
  • Морин спорт зохион байгуулахад шаардагдах төсөв, санхүүгийн төлөвлөгөө гаргах 
  • Морь унаачдыг эрсдлээс хамгаалах, зөвлөх
  • МАА-н салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг тооцох
  • Адуунд нийтлэг тохиолддог халдварт, паразит, халдваргүй, мэс заслын өвчнийг анагаах, сэргийлэх 
  • Спортын адууг хамгаалах, зөв боловсон харьцах дадалтай болох
  • Спортын адууны чиглэлээр судалгаа хийх, үр дүнг хэлэлцүүлэх
  • Спортын адууны уяа сойлго, заслыг тохируулах, зөвлөх
  • Спортын адууны арчилгаа маллагаа, тэжээллэгийг тохируулах, зөвлөх 
  • Малын эмчийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх гэх мэт.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
210153, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 53, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал эмнэлгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн хороо,  Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхим, Халдваргүй өвчин судлалын тэнхим, Халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн тэнхим.

Харилцах утас: 976-11-341850, 976-11-341575

FAX: 976-11-341850 
 

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn