Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн Танилцуулга

Мал эмнэлзүй чиглэлийн “Малын эмч” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр нь Монгол улсад дангаараа 73 жилийн туршид хэрэгжиж, үйлдвэрлэлд 4000 гаруй малын эмч бэлтгэн нийлүүлж байгаа, сүүлийн 10 жилд жил бүр элсэх оюутны тоо нэмэгдсэн, засгийн газраас тодорхойлсон эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн тоонд тогтмол багтсан, анх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тэр цагаас Оросын эрдэмтэд анх хөтөлбөрийг боловсруулж  зааж эхэлсэн боловч нийгмийн эрэлт хэрэгцээ, шинжлэх ухааны ололт, нотолгоонд тулгуурлан хөтөлбөрт шинэчлэл хийж, багшлах боловсон хүчин бэхжиж, сургалтын тоног төхөөрөмж, лабораторийн чадавхи жил ирэх тусам сайжирсаар өдгөө хүрсэн, батлагдсан стандартын дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа, дотоодын магадлан итгэмжлэлд итгэмжлэгдсэн туршлагатай хөтөлбөр юм.

Хэдийгээр малын эмч мэргэжлийн бакалаврын хөтөлбөр нь дээр дурьдсанчлан тогтвортой бөгөөд агуулгын хувьд ахиц дэвшилтэй хэрэгжиж байгаа боловч бидний алсын хараа, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага зэргээс улбаалан олон улсын жишигт ойртсон боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй учраас хөтөлбөрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарсан. 

Хөтөлбөрийн шинэчлэлийн давуу талуудаас товч дурьдвал, клиникийн өмнөх болон клиникийн сургалтыг уялдуулж сургалтыг “хам сэдэв”-ээр олгох, хөтөлбөрийн турш мэргэжлийн хичээлүүдийн багцыг зохион байгуулснаараа оюутнуудын мэргэжлийн хандлагыг сайжруулах, танхимын сургалтыг багасгаснаар оюутны бодит нөхцөлд суралцах, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, өмнө нь заасан сэдвийн цар хүрээг байнга нэмэгдүүлэх, шинэ төгсөгчдийн заавал эзэмшсэн байх ур чадварын жагсаалтыг гаргах, оюутны мэдлэгийг үнэлэх явцын болон төгсөлийн  үнэлгээний арга, хэлбэрийг олгож буй мэдлэг, ур чадварт нийцүүлэн боловсронгуй болгох, оюутан бүрт судалгааны арга зүй эзэмшүүлэх, төгсөлтийн ажлыг кредиттэй болгох, төгссөнийхөө дараа ажиллахаар төлөвлөж байгаа ажилд нь мэргэшүүлэх боломж олгож байгаа зэрэг болно.

Хөтөлбөрийн тодорхойлолт

Малын эмч нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд мал эмнэлгийн ажил, үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, мал сүргийг эрүүлжүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хүн, малд халдварладаг (зооноз) гоц халдварт өвчнөөс сэргийлэх, Монгол улсын нутагт гаднаас малын халдварт өвчин нэвтрэхээс хамгаалах, байгаль орчин бохирдохоос сэргийлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх  мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна. 

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Зорилго:   Олон улсын жишигт ойртсон, үндэсний онцлогийг шингээсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Зорилтууд:

  • Мал эмнэлгийн үйлчилгээг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшсэн   улмаар гадаад дотоодод өрсөлдөхүйц, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, судалгаа, шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай  мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
  • Суурь шинжлэх ухаан, мэргэжлийн хичээл, клиникийн хичээлүүдийн босоо, хэвтээ уялдааг боловсронгуй болгох, ингэснээр оюутанд мэдлэгийг  тасралтгүй, бататгах  хэлбэрээр олгох
  • Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (OIE)-аас 2012 онд батлан гаргасан  “шинэ төгссөн малын эмчийн заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын жагсаалт”-ыг багтаасан, онол практикийн мэдлэг олгох Нүүдлийн  болон суурин мал аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн  онол, практикийн мэдлэгийг танхимийн болон танхимийн гадуурх сургалт, дадлагааар    орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг түшиглэн,  оюутан төвтэй сургалтын оновчтой аргаар эзэмшүүлэх, оюутан бүрийг эрдэм шинжилгээний арга зүйд сургах чадвар эзэмшүүлэх
  • Нүүдлийн  болон суурин мал аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн  онол, практикийн мэдлэгийг танхимийн болон танхимийн гадуурх сургалт, дадлагааар    орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг түшиглэн,  оюутан төвтэй сургалтын оновчтой аргаар эзэмшүүлэх, оюутан бүрийг эрдэм шинжилгээний арга зүйд сургах чадвар эзэмшүүлэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

210153, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 53, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал эмнэлгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн хороо,  Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхим, Халдваргүй өвчин судлалын тэнхим, Халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн тэнхим.

Харилцах утас: 976-11-341850, 976-11-341575

FAX: 976-11-341850   

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn