Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга

Зэрлэг ан амьтан нь манай улсын нөхөн сэргэдэг байгалийн чухал нөөц юм. Газар тариалан, бэлчээрийн МАА, уул уурхайн улмаас зэрлэг ан амьтны эзэмшил нутаг жилээс жилд багасаж, мөн хууль бус агнуурын улмаас манай улсын зэрлэг ан амьтны нөөц тасралтгүй буурч байна.

Монгол улсын “Амьтны тухай” хуульд аймаг орон нутаг 5 жил тутамд зэрлэг ан амьтны менежментийг төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байх хэдий ч зэрлэг ан амьтны нөөцийг судалж, зохистой ашиглах, хамгаалах менежментийг боловсруулах, гардан хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн улсын хэмжээнд дутагдалтай байна. “Биологи-агнуур зүйч” мэргэжилээр төгсөгч нь улс, орон нутгийн хэмжээнд зэрлэг ан амьтны нөөцийн үнэлгээ хийх, ашиглалт хамгаалалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны зэрлэг ан амьтантай холбоотой гарах зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг, ур чадвартай байх юм.

Зэрлэг ан амьтны менежмент буюу “Wildlife management” хөтөлбөрөөр гадаадын  хөгжилтэй олон оронд сургалт явуулдаг ба энэхүү хөтөлбөрөөр төгссөн мэргэжилтнүүд нь биологич, экологич мэргэжилтнээс ялгаатай юм. 

“Биологи-агнуур зүйч” хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтнүүд нь зэрлэг ан амьтны менежментээр мэргэшсэн биологич нар байх ба аймаг орон нутгийн байгаль орчны албад, сумдын захиргаа, уул уурхай, томоохон үйлдвэрүүдэд зэрлэг ан амьтан хариуцсан мэргэжилтэнгүүд байх юм. Түүнчлэн улсын ТХГН-ын захиргаанд ан амьтан хариуцсан мэргэжилтнээр ажиллана.

Хөтөлбөрийн тодорхойлолт
“Биологи-агнуур зүйч” мэргэжлээр төгсөгч нь улс, орон нутгийн хэмжээнд зэрлэг ан амьтны нөөцийн үнэлгээ хийх, ашиглалт хамгаалалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны зэрлэг ан амьтантай холбоотой гарах зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг, ур чадвартай байх юм. “Биологи агнуур зүйч”чиглэлээр төгсөгч нь  Байгаль орчны албанд мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байгууллагад байцаагч, шинжээч, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад, судлаачаар ажиллах бөгөөд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага болон уул уурхайн компаниудад амьтан судлаач, зэрлэг амьтан хамгаалал, менежмент, агнуур зохион байгуулалт, ангийн аж ахуйн удидлага зэрэг  мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн болно.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Зэрлэг ан амьтны менежмент (судалгаа-ашиглалт-хамгаалалт), агнуурын аж ахуйн удирдлагын чиглэлээр биологийн шинжлэх ухааны онол, практикын мэдлэг, ур чадварыг эзэмшсэн боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

  • Зэрлэг ан амьтны нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн зарчим, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн оновчтой удирдах, менежмент хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Зэрлэг ан амьтны биологи, экологийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн онол, арга зүйн өргөн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Зэрлэг ан амьтны менежментийн чиглэлээр сургалт явуулдаг Хойд Америк, Европын их сургуулиудтай хос хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа явуулах
  • Ангийн аж ахуйг хөгжүүлэх, удирдан зохион байгуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургууль, Биотехнологи-Үржүүлгийн тэнхим Утас: 11341757, 11341924 Факс: (976) 11-341770  www.muls.edu.mn

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn