Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль



Хөтөлбөрийн танилцуулга
Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлд “Мал сүрэг бол Монгол улсын үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заажээ. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс хөдөөгийн хөгжлийн талаар баримтлах бодлогын чиглэл”-д заахдаа “Төв суурин буюу дэд бүтэц сайтай газарт мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерийн аж ахуй, алслагдсан нутагт бэлчээрийн мал аж ахуй байх нь зохимжтой” гэжээ. 
Зооинженер технологи мэргэжлийг эзэмшснээр Монгол орны бүс бүслүүрт уламжлалт болон эрчимжсэн аргаар үржүүлж буй мал амьтны үржүүлэг селекци, сүргийн нөхөн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах, үржлийн ажлын хэтийн төлөв, чиглэлийг урьдаас тогтоож, хэрэгжүүлэх, тэжээл, тэжээллэг, эрүүл ахуй, хөдөлмөр зохион байгуулалтыг судалж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх дадал чадвартай болно.
Хөтөлбөрийн тодорхойлолт
Мал тэжээвэр амьтдын биологийн чадавхийг илрүүлэх, хөврөл шилжүүлэн суулгах, хүйс жолоодох, үржлийн ажлын төлөвлөгөө, загвар боловсруулан хэрэгжүүлэх, селекцийн үр ашгийг тооцох, төрөл бүрийн тэжээлийн найрлага, шимт чанарыг үнэлэх, нөөцийг илрүүлэх, мал, амьтны тэжээл, тэжээллэгийг оновчтой зохион байгуулах, тэжээл үйлдвэрлэх, бэлчээр хадланг судлах, зохистой ашиглах, сайжруулах чадвартай мал аж ахуйг мэргэжлийн өндөр түвшинд эрхлэн хөтлөх, удирдан зохион байгуулах арга барил, дадлыг эзэмшсэн онол, практикийн өргөн мэдлэгтэй мэргэжилтэн болно.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

Мал аж ахуйн мэргэжлийн онол арга зүйг төгс эзэмшсэн, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, ёс суртахууны зөв төлөвшилтэй, эх орны болон олон улсын зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино. 

Зорилтууд: 

  • Орчин үеийн шаардлагад нийцсэн сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон сургалтыг явуулах 
  • Мал аж ахуй, биологийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний онол арга зүйн өндөр мэдлэгтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй, зооинженер технологийн чиглэлээр чадварлаг судлаач бэлтгэх 
  • Мал аж ахуйг үр ашигтай эрхлэн хөтлөх ур чадварыг үнэлэх суурь болон стандарт чанарын шаардлагыг тогтоох 
  • Төрөл бүрийн мал аж ахуйн арчилгаа, маллагаа, үржүүлэг, тэжээллэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах зэрэг болно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-17020,

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль,

Утас: 11344702,

Факс: (976) 11344459,

Вэб: www.muls.edu.mn

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn