Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн профессор багш нартай хийх ярилцлагад урьж байна

БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн профессор багш нартай хийх ярилцлагад урьж байна

2018-09-21 17:41:00

БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн

профессор багш нартай хийх ярилцлагад урьж байна

                                              

БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн Эрика төвийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн захирал Ча Мин Чол, тус сургуулийн багш профессор Ким Жэ Кюүнь, Эмзүйн сургуулийн багш профессор Ким Сан Сон, Программ хангамжийн сургуулийн захирал Ду Гён Гү нарын баг 2018 оны 10 сарын 4-ний  14:00 цагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд айлчилна.  

Тус уулзалтаар МУИС, ШУТИС, ХААИС-ийн шаардлага хангасан төгсөгч, судлаач нартай ярилцлага хийж магистр докторын хосолсон болон докторын хөтөлбөрөөр Ханьяан Их Сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулах төлөвлөгөөтэй байна. Ярилцлагыг англи хэлээр явуулах бөгөөд шаардлага хангасан оролцогчид Ханьяан их сургуулийн ЭРИКА кампусаас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдэж өгнө. 

  • Ярилцлагад орохыг хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

- Математик, физик, хими, биологи суурьтай инженерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх

- Өөрийн судалгааны ажлын товч намтар (CV) авчрах

- Дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь өндөр байх

- Тухайн жил бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо бага эсвэл шалгалт өгч байгаагүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)

  • Жич: Ханьяан их сургууль нь 1939 онд байгуулагдаж, 79 жилийнхээ түүхэнд БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болсон билээ. Үндсэн оюутны тоо 33’065 бөгөөд үүнээс 8’529 оюутан ахисан түвшний сургалтанд, 6700 оюутан  гадаадаас суралцаж байна. Тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийд #155, азид #30, Солонгос улсдаа #6-д жагссан бөгөөд төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд орсон байна. Тус сургуулийн гадаад төгсөгчид нь “SAMSUNG, “HYUNDAI”, “LG”, “DAEWOO” зэрэг тус улсын томоохон компанид ажиллаж, туршлага хуримтлуулах боломжоор хангагддаг.

 

Уулзалт болох өрөөний дугаар болон нэмэлт мэдээллийг

дараах утсаар лавлана уу. 99197535


17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn