Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЮНИНЕТ-ийн Эрнст Мах тэтгэлэг зарлагдлаа

ЮНИНЕТ-ийн Эрнст Мах тэтгэлэг зарлагдлаа

2019-08-29 12:24:02

Eurasia-Pacific UNINET-ийн доктор, докторын дараах сургалтын Эрнст Мах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

 

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар ЮНИНЕТ-ийн гишүүн Австри улсын их сургуулиудад докторын, докторын дараах судалгаа хийх боломжтой.

 

ТЭТГЭЛГИЙН ХУГАЦАА, ХЭМЖЭЭ

 

  1. Тэтгэлгийн хугацаа: 1-9 сар
    • Доктор 1-9 сар
    • Пост док 1-6 сар
    1. Тэтгэлгийн хэмжээ:
      • Доктор: сард 1050 евро+замын зардал (сургалтын төлбөрөөс чөлөөлнө, байрны төлбөрийг өөрөө төлнө)
      • Пост док: сард 1150 евро+замын зардал (сургалтын төлбөрөөс чөлөөлнө, байрны төлбөрийг өөрөө төлнө)

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

 

  • Technical Sciences
  • Natural Sciences
  • Medicine
  • Agricultural Sciences
  • Environmental studies
  • Economic Sciences (including Tourism research)
  • Humanities and Social Sciences
  • Arts and Music

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Докторант:

  • Магистрын зэрэгтэй байх
  • ХААИС-ийн докторант байх
  • Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
  • Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Тэнхмийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
  • EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх

 

Пост док:

  • Докторын зэрэгтэй байх
  • ХААИС-д ажилладаг байх
  • Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
  • Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Тэнхмийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
  • EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх

Насны хязгаар: 35 (1984.10.01-ээс хойш төрсөн байх)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

 

*Өргөдлийг зөвхөн онлайнаар 2019 оны 10 дугаар сарын 01-н хүртэл гаргана.

 

Өргөдлийн анкет-Application form (http://eurasiapacific.net/index.php?page=content&pid=2)

  1. Хувийн намтар-CV
  2. Хэвлэгдсэн бүтээлийн жагсаалт-List of publications
  3. Судалгааны ажлын төлөвлөгөө-Description of research project
  4. Докторын хөтөлбөрт бол магистрын диплом, докторын дараах хөтөлбөрт бол докторын диплом-Certificate of previously completed degree
  5. Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилга-Letter of acknowledgement from an academic supervisor in Austria
  6. Удирдагч багшийн тодорхойлолт (гарын үсэг зурсан байх)-Academic supervisor’s statement from the home University (signed by him/her in person)
  7. Эдгээр бичиг баримтын хуулбар-Copy of all required documents
  8. Эргэж ирэхэд нь ажлын байраар хангана гэсэн сургуулийн тодорхойлолт-Confirmation of re-employment from the home institution

 

****Онлайн өргөдөл гаргаж буй багш, судлаач нар Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаягаар мэдэгдэнэ үү.

 

 

ЭЦСИЙН ХУГАЦАА: 2019.10.01

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: http://eurasiapacific.net/index.php?page=content&pid=2

 

 

 

 

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Утас: 341153

 

 

 

 


17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn