Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Япон улсын Үцүномияа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Япон улсын Үцүномияа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

2019-09-16 15:06:03

ЯПОН УЛСЫН ҮЦҮНОМИЯА ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 

Япон улсын Үцүномияа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт 2 оюутан шалгаруулж, нэр дэвшүүлнэ. Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан Үцүномияа их сургуульд суралцах сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба замын зардал, дотуур байр, хоол гэх мэт зардлыг өөрөө хариуцна.

 

Тавигдах шаардлага:

-          ХААИС-ийн 2,3 дугаар курсын оюутан байх

-          Япон хэлний JLPT шалгалтын 3, N3 түвшинтэй байх

Хичээл сонголт:

Солилцооны оюутан 1 семестрт хамгийн багадаа 7 хичээл сонгон үзнэ. Япон хэл дээрх хичээлийн жагсаалт: http://www.utsunomiya-u.ac.jp//usermenu/student.php.

Япон хэлний 6-12 сарын хугацаанд үзэх боломжтой ба энэ хичээл нь Япон хэлний мэдлэгээс гадна Японы нийгэм, соёлын талаар мэдлэгтэй болоход тусална.

Дотуур байр:

-          Нэг хүн нэг өрөөнд байрлана.

-          Барьцаа: 1 жилд 30,000 иен /буцаан олгохгүй/

-          Сарын төлбөр: 6500 иен /тог, ус, газ зэрэг хэрэглээний зардал багтаагүй/

-          Дотуур байранд байрлах бол байранд орох өргөдөл /Application for Residence/ бөглөх ёстой.

 

Амьдрах зардал:

1 сарын зардлыг дунджаар тооцож гаргасан болно:

-          Байрны төлбөр: 6500 иен

-          Хэрэглээний зардал (тог, ус, газ): 5000 иен /хэрэглээнээс  хамаарна/

-          Интернет: 3000 иен

-          Хоол хүнс: 30,000 иен

-          Гар утас: 4000 иен

-          Эрүүл мэндийн даатгал: 2000 иен

 

Тээврийн хэрэгсэл:

-          Ихэнх оюутнууд өөрийн унадаг дугуйг ашигладаг.

-          Автобус: 210 иен

-          Галт тэрэг: 1940 иен

-          Онгоцны буудлын автобус /Үцүномияа их сургуулиас Нарита нисэх буудал хүртэл/: 4000 иен

Даатгал:

-          Солилцооны оюутнууд эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой бөгөөд сард ойролцоогоор 2000 иен төлдөг.

-          Гэнэтийн ослын даатгалд заавал хамрагдах ёстой ба жилийн төлбөр 1340 иен.

 

БҮРТГЭЛ 2019.10.30 ХҮРТЭЛ ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРНЫ 205 ТООТОД ЯВАГДАНА.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн 341153 утсаар холбогдох буюу international@muls.edu.mn хаягаар авна уу.

 

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

ХААИС

 

 


17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn