Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийг Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургуулиар өргөмжилөв

ХААИС-ийг Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургуулиар өргөмжилөв

2014-09-02 05:13:54

ХААИС-ийг Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургуулиар өргөмжилөв
 
Монголын оюутны холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
 
 
 
Энэхүү үйл ажиллагаанд улсын 12, хувийн 47 их дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжаанд элсэн орж буй 5000 гаруй оюутан оролцов. 2014-2015 оны хичээлийн жилийн эхний хонхыг  БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан болон ЭЕШ-нд хамгийн өндөр буюу 800 оноо авсан СЭЗДС-ийн элсэгч н.Амарзаяа нар цохиж, нийт оюутныг сурч, мэдэх их үйлсэд нь дуудлаа.
 
Шинээр их, дээд сургуульд элсэж буй оюутнуудын төлөөлөл 5000 гаруй суралцагч эрдэм мэдлэгт шамдан суралцан, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулна гэдгээ тангараглав.
Энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй ХААИС-ийг  Эрдэм шинжилгээ судалгааны шилдэг их сургуулиар өргөмжилсөн юм.
Мөн АШУҮИС, МУБИС, “Сити” дээд сургууль, “Этүгэн” дээд сургуулиудад БШУЯ-аас талархал гардууллаа.
 
 
 Үүний зэрэгцээ Төрийн банк сугалаагаар тодорсон азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон азтай суралцагчдад гарын бэлэг өглөө.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn