Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНЭУ-ын Химачал Прадеш их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

БНЭУ-ын Химачал Прадеш их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

2014-09-02 08:12:42

БНЭУ-ын Химачал Прадеш их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

Бүгд найрамдах Энэтхэг улсын Химачал Прадеш их сургуулийн захирал Кришан Кумар Каточ, Удирдах зөвлөлийн гишүүн Кивал Синх Патаниа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Суриа Паркаш Шарма тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д хичээлийн шинэ жилийн эхний өдөр зочиллоо. ХААИС нь тус их сургуультай 2011 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, зочдыг хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр сургууль цаашид олон талаар идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаад баяртай байна гэсэн юм. Мөн сургуулийнхаа талаар товч танилцуулж, оюутан, багш нарыг солилцон суралцуулах, эрдэм шинжилгээ, судалгааны тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 

 

Харин ноён Кришан Кумар Каточ манай орны Химачал Прадаш муж нь байгаль, цаг уурын  хувьд Монголынхтой төстэйг онцлон хэлэв. Тухайлбал өвөлдөө 37 хэм хүртэл хүйтэрч, 2 метр орчим цас унадаг, жилд нэг удаа ургац хураан авдаг, сарлаг үржүүлдэг гээд ижил төстэй шинж олон байгаа гэв. Зарим бүс нутагт тусгай техник технологи ашигласанаар 10 жилд хурааж авдаг байсан ургацаа 5 жилд хураадаг болсон гэх мэтээр дэвшилтэт технологийн үр шимийг хүртэж байгаагаа дуулгасан юм.

Тус их сургууль нь 1966 онд ХАА-н коллеж нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1978 оноос ХААИС болон зохион байгуулагдан одоогоор бүрэлдэхүүний 4 сургууль 13 судалгааны нэгж, 8 экстейншний төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг бүрэлдэхүүн сургууль нь 18 тэнхимтэй аж. Мөн сургалт, эрдэм шинжилгээний үр дүнгээ бизнестэй холбож ажилладаг бөгөөд жилд 3 тонн ногоон цай үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг гэв. Цаашид хамтарсан судалгааны ажлыг хэрэгжүүлэх, оюутан, багш судлаач солилцох зэргээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn