Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Оюутан Та Харвардын их сургуулийн сертификатыг өвөрлөмөөр байна уу

Оюутан Та Харвардын их сургуулийн сертификатыг өвөрлөмөөр байна уу

2014-09-11 07:12:35

 

Хөдөө аж ахуйн их сургууль-Оксфорд Интерконтинентал компанийн хамтран хэрэгжүүлж байгаа ВE GLOBAL хөтөлбөр

Танилцуулга:

 Хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их сургуулиудад суралцахаар очиж буй оюутнуудын багагүй хэсэг нь хөгжиж буй орнуудын оюутнуудад бүрдүүлж буй бөгөөд цаашид энэ хандлага өсч байна. Англи, Америк, Австрали, Европын их сургуулиудын хувьд сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэн, тухайн улсын оюутнуудын танхимээр суралцах хувь жилээс жилд буурч, эсрэгээр цахим хэлбэрээр суралцаж буй оюутнууд, хичээлийн тоо жилд дундажаар 9% тасралтгүй өсч байгаа нь цаашид их дээд сургуулидыг сургалтын илүү хүртээмжтэй, цахим технологи дээр суурилсан, шинэчилсэн заах аргазүй, дэлхийн хүн амын олонхийн хэрэглээ болсон Англи, Хятад, Араб, Испани, Португаль зэрэг хэл дээр тулгуурласан хичээлүүдийг боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Энэхүү нээлттэй цахим сургалт нь АНУ, Европын олон орнуудын компаниудад олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шилдэг их дээд сургуулиудын сертификатын хичээлүүдийг цахим хэлбэрээр дэлхийн олон орны их дээд сургуулиудад хамтран санал болгоод байна.

Люксенбургт төвтэй Оксфорд Интерконтинентал компани нь боловсролын салбарт хөрөнгө оруулагч тэдгээр компаниудын томоохон төлөөлөл агаад Америкийн их сургуулиудын холбоо, Английн Руссел групп, Канадын 15-ын холбоо, Австралийн судалгааны их сургуулиудын нэгдэл болон Наймын бүлэг зэрэг их сургуулиудын хүчирхэг нэгдлүүдтэй хамтран ажилладаг судалгаа хөрөнгө оруулалтын компани юм. Түүнчлэн дээд боловсролын дунд тэр дундаа цахим боловсролын тэргүүлэх компаниудтай нягт холбоотой ажилладаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын оюутан болох боломж

Ø  Өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болмоор байна уу?

Ø  Гадаадын шилдэг их сургуулиудад шалгалтгүйгээр сурмаар байна уу? Танд мэргэжлийн англи хэлний бэрхшээл тулгарсаар л байна уу?

Ø  Олон улсын мэдлэгийн сан руу нэвтэрч ороход танд хамгийн их тулгарч байгаа бэрхшээл юу байна?

Ø  Дэлхийн шилдэг их сургуулиудын сертификатыг өвөрлөмөөр байна уу?

Ø  Дэлхийн топ сургуулиудад сурахад санхүүгийн асуудал тулгарч байна уу?

Ø  Үе тэнгийхнээсээ ялгармаар байна уу?

Ø  Асар их зардал, цаг хугацаа хэмнэмээр байна уу?

Ø  Гадаадын их, дээд сургуулиудад очиж сурсантай адил сургалтын чанарыг мэдэрмээр байна уу?

 

Энэ хөтөлбөрт  хамрагдсанаар ямар давуу талтай байх вэ?

Ø  Олон улсын түвшинд хүрсэн боловсрол

Ø  Цаашид үргэлжлүүлэн суралцах боломж

Ø  Дэлхийн төвшний сертификат

Ø  Мэдлэгээ дээшлүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ

Би хэрхэн хамрагдах вэ ?

Оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, 180 мянган төгрөгтэй, ХААИС-ны оюутны холбооны өрөөнд 2014-09-08-наас 2014-09-22 хооронд бүртгүүлнэ. GLOBAL STUDENT гишүүнчлэлийн картын эзэн болж, дэлхийн олон шилдэг цахим номын сан, судалгааны санд үнэ төлбөргүй нэвтрэх боломж нээгдэнэ.

Сургалтанд суух.

-          Академик англи хэлний мэдлэг олгох, чадвар сайжруулах /10,01-11,15/

-          Зайн хэлбэрээр өдөр бүр таны цахим шуудан рүү англи, монгол хэл дээр очно

-          Англи хэлний сургалтын дараа та хичээлийн үндсэн нэр томъёог ойлгодог болсон байх бөгөөд Англи хэлний ярианы чадваруудаа GLOBAL STUDENT арга хэмжээнүүдэд оролцож богино хугацаанд сайжруулах боломжтой. Гадаадын олон орны иргэдтэй танилцах, нөхөрлөх, ярилцах, хамтдаа цагийг өнгөрөөх боломж бүрдэнэ. Монголын шилдэг компаниудын Англи хэлтэй захирал, төслийн удирдагчид, менежерүүдийн цуврал хичээлийг сонсох боломжтой.

-          Монгол орчуулга бүхий шилдэг хичээлүүдэд суралцах боломжтой. Хүсвэл Англи хэл дээр 300 гаруй хичээлүүдээс сонгон суралцаж болно.

-          Шилдэг оюутнуудыг энэ жилийн өвлийн амралтаар Харвардын Их Сургуульд айлчлуулна.Бусад боломжууд:

- Номын сан шөнийн 12 хүртэл ажиллана. Үнэгүй интернет, хямд үнэтэй coffee shop танд үйлчлэх болно. 

 


 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn