Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Ноён Чае Жанг Хэүйд ХААИС-ийн хүндэт доктор цол олгов

Ноён Чае Жанг Хэүйд ХААИС-ийн хүндэт доктор цол олгов

2014-09-19 04:01:33

Ноён Чае Жанг Хэүйд ХААИС-ийн хүндэт доктор цол олгов


БНСУ-ын Жиёнсангбүк-до дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, экстэйншний хүрээлэнгийн ерөнхий захирал Чае Жанг Хэүйд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээ (2014.09.17) болов. Тэрбээр ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай 2009 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласан юм.


Тухайлбал, хоёр байгууллага өнгөрсөн жилүүдэд хүнсний ногоо, хүлэмжийн болон цэцгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажил хэрэгжүүлж, бакалавр, магистр, докторантуудыг мэргэжил дээшлүүлэхэд анхааран ажилласан байна. Мөн тодорхой үнэ бүхий лабораторын багаж, тоног төхөөрөмжийг ч нийлүүлж байжээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Ноён Чае Жанг Хэүй ХААИС-ийн удирдлагад хүрээлэнгийнхээ тухай товч танилцуулаад цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, гүзээлзгэний шинэ сорт гарган авах, тариаланчдыг сургах, шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Мөн олон жил үр бүтээлтэй хамтран ажилласан Агро-Экологийн сургуулийн багш, доктор Т.Насанжаргалыг дүүргийнхээ хүндэт иргэнээр өргөмжилсөнөө энэ үеэр дуулгав.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn