Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хатагтай Мэри Бур зочлов

Хатагтай Мэри Бур зочлов

2014-09-19 04:04:16

Хатагтай Мэри Бур зочлов

Канадын Саскатчеваны их сургуулийн ХАА, биологийн нөөцийн сургуулийн захирал Мэри Бур ХААИС-д (2014.09.16) зочиллоо. Тэрбээр өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан Канад улсын амбан захирагч Дэвид Жонстон тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж ирсэн бөгөөд хоёр их сургуулийн удирдлага хамтын ажиллагааны гэрээг Төрийн ордонд үзэглэж байсан билээ. Хөдөө аж ахуйн их сургууль нь Канадын Саскатчеваны их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар, өмнө эхлүүлсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төслийг хамтран хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах зэрэг өргөн боломж нээгдсэн юм.
 

Хатагтай Мэри Бурийн энэ удаагийн айлчлалын зорилго нь хамтын гэрээний биелэлт болон цаашид гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцоход оршиж байлаа. Тэрбээр дээрх асуудлаар сургуулийн удирдлагатай харилцан санал солилцсоны дараа Мал эмнэлэг, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн их сургууль нь тус сургуультай 2002 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn