Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг багш нар шалгарлаа

ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг багш нар шалгарлаа

2014-09-30 06:46:58

 

ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг багш нар шалгарлаа
 
 
Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрээс “Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”, “Оны шилдэг судлаач багш”, Оны шилдэг залуу багш” номнацын дагуу шалгарууллаа. Сургалтын чанарыг сайжруулах, сургалтад дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар дорвитой амжилт гарган, олон улсын болон дотоодын төсөлт ажил удирдсан, тухайн салбартаа энэ чиглээр амжилт гаргасан “Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”-аар Ч.Цогттуяа /Мал Эмнэлэгийн сургууль/, . Б.Баасанжалбуу /Мал аж ахуй биотехнологийн сургууль/, У.Оюунцэцэг /Инженер Технологийн Сургууль/, Л.Батмөнх, Т.Оюунчимэг /Агроэкологийн Сургууль/, Ц.Нансалмаа хаа /Эдийн Засаг Бизнесийн Сургууль/ тус тус шалгарлаа.
 
 Шинжлэх ухааны шинэлэг бүтээл туурвин шинжлэх ухаан, технологийн төсөлт ажил удирдан “Оны шилдэг судлаач багш”-аар П.Болормаа /Мал Эмнэлэгийн сургууль/,  Н.Тогтохбаяр, Д.Түмэнжаргал /Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль/, Ө.Ганбат/Инженер Технологийн Сургууль/, О.Мөнхжаргал, Ш.Оюунтуяа /Агроэкологийн Сургууль/,  С.Хандсүрэн /Эдийн Засаг Бизнесийн Сургууль/ тус тус шалгарлаа.
 
        Сургалт, эрдэм шинжилгээ, оюутан үйлчилгээний талаар шинэлэг амжилт гарган “Оны шилдэг залуу багш”-аар  А.Баянзул /Мал Эмнэлэгийн сургууль/, Ж.Рэнцэнханд, Т.Ариунболд /Мал аж ахуй биотехнологийн сургууль/, З.Ундармаа /Инженер Технологийн Сургууль/, Б.Сэр-Од /Агроэкологийн Сургууль/, Г.Ганзориг /Эдийн Засаг Бизнесийн Сургууль/ тус тус шалгарлаа. Нийт шалгарсан сурган хүмүүжүүлэгч, судаач, залуу багш нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 

                                                                    СБЗА

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn