Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мал эмнэлгийн хүрээлэн Лабораторийн шинэ байртай болно

Мал эмнэлгийн хүрээлэн Лабораторийн шинэ байртай болно

2014-10-07 01:14:23

Мал эмнэлгийн хүрээлэн Лабораторийн шинэ байртай болно
ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн шинэ байрны шав тавих ёслол 10 дугаар сарын 02-ны билэгт сайн өдөр буюу улаан морь өдрийн морин цагт боллоо.
            Лабораторийн шинэ байрны шавь тавих ёслолд ХААИС-ийн удирдлагууд, ҮХААЯ-ны төлөөлөгчид болон бусад зочин хүрэлцэн ирж баяр хүргэж, амжилт хүссэн бол барилгын ажлыг гүйцэтгэх Стройка компанийн төлөөлөл барилгын ажлыг чанар сайтай гүйцэтгэж хүлээлгэн өгөхөө хэлсэн юм. 
            Шав тавих ёслолыг Гандантэгчинлэн хийдийн лам нар номын дуугаар хөгжөөж, Хатантуул театрын оюутнууд морин хуурын аялгуугаар хөглөж эрдэмтэн судлаачид ажлын амжилтыг хуурайлан дуудаж эрдэнийн бумбыг шавын суурьт хийн цутгалаа.  
Хүрээлэнгийн зүгээс шинэ байр барих асуудлыг төр засагт олон жил уламжлан хөөцөлдсөний дүнд Засгийн газар, БШУЯ-ны дэмжлэгээр ийнхүү 2,5 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй лабораторийн шинэ байрны барилгын шавыг тавьж байна.
Хүрээлэнгийн одоогийн хоёр давхар барилга нь 1080м2 талбайтай 1961 онд ашиглалтанд орсоноос хойш 53 жилийг ардаа орхиж, бас амжилтыг бүтээсэн байна. Анх таван лабораторитойгоор үйл ажиллагаагаа эхлэн малын гавьяат эмч 4, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 2, Төрийн шагналтан 11, ШУА-ийн гишүүн 8, Евро-Азийн олон улсын ШУА-ийн гишүүн 1, ХААШУА-ийн гишүүн 4, дэлхийн шинжлэх ухаанд 4 нээлт бүртгүүлсэн бол эдүгээ судалгааны 11 лаборатори, судалгаа үйлдвэрлэлийн R&D нэгж (пробиотик бэлдмэл, малын эм бэлдмэлийн цех), захиргаа аж ахуй, жижиг амьтны виварь зэрэг үндсэн 15 нэгжид 97 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч 1, ШУА-ийн гишүүн 2, ХААШУА-ийн гишүүн 4, профессор 7, дэд профессор 6, Шинжлэх ухааны доктор 7, PhD доктор 29 ажиллаж байна.
Харин шинээр баригдах лабораторийн барилга нь гурван давхар барилга бүхий 1722м2 талбайтай, ажиллагсадын эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан, орчин үеийн стандартад нийцсэн био-аюулгүй байдлын 1, 2 дугаар зэрэглэлийн лабораториуд, давхар бүрт цайны өрөө, судалгааны үр дүнд шинжилгээ хийх, шуурхай хуралдах, семинар зохион байгуулах уулзалтын өрөөтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд хүрээлэнгийн одоогийн барилгатай хүзүүвчээр холбогдох ажээ.
Өнөөдөр хүрээлэнгийн судалгааны ажилд био-аюулгүй байдлын гуравдугаар  зэрэглэлийн лабораторийн хэрэгцээ, шаардлага нэн чухал байгаа ч санхүүгийн асуудлаас шалтгаалан энэхүү шинэ байрны төсөвт төлөвлөгдөөгүй байна. Гэхдээ явцын дүнд нэг өрөөг гуравдугаар зэрэглэлийн лаборатори болгон тоноглохоор хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудад саналаа хүргүүлээд байна.  

            Лабораторийн шинэ барилгыг ашиглалтад оруулсанаар эрдэмтэн судлаачид  орчин үеийн судалгааны лабораторид ажиллах  нөхцөл бололцоо бүрдэж, судалгааны ажлын үр дүн олон улсын жишигт хүрч, бүсийн болон олон улсын стандартад нийцсэн лавлагаа лабораториуд олноор төрөн гарах нөхцөлөөр хангагдахаас гадна олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх судалгааны ажлын цар хүрээ улам өргөжих юм.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn