Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МИДСК-ын шилдэг багш нар тодорлоо

МИДСК-ын шилдэг багш нар тодорлоо

2014-10-07 01:17:38

МИДСК-ын шилдэг багш нар тодорлоо
 
 
Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/, Монгол тэмүүлэл, сайхан монгол орон /МТСМО/ ТББ-аас хамтран зохион байгуулсан шилдэг багш нарт шагнал гардуулах ёслол, “Эртэч монгол” уулзалт 10-р сарын 3-нд Улсын драмын эрдмийн театрт Өглөөний 06 цагт боллоо. Багш, ажилтанууд, оюутнуудын бүтээлч, эртэч байхыг уриалан идэвхижүүлэх, их, дээд сургуулиудын шилдэг багш нарыг тодруулан урамшуулах зорилготой эл уулзалтад БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, МИДСК-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, МТСМО ТББ-ын Зөвлөх, Улсын Драмын эрдмийн театрын дэд дарга Н.Сувд, МТСМО ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш, оюутны төлөөлөл оролцож, ярилцлага өрнүүлсэн юм. МИДСК-ын гишүүн 40 гаруй сургуулийн багш нараас сургуулиудынШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, ШИЛДЭГ АРГАЗҮЙЧ БАГШ, ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ номинацийн эздээр дараах багш нар тодорлоо.
 
Шилдэгсудлаачбагш”-аар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн тэргүүлэх профессор (Ph.D), академич Д.Дашжамц, АШУҮИС-ийн Эм зүй, био ангаахын сургуулийн багш,  дэд профессор Д.Тэмүүлэн.        
Шилдэгаргазүйчбагш”-аар Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн дэд профессор В.Нарантуяа, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн багш Э.Мөнгөнтулга.
Шилдэгзалуубагш”-аар ХААИС-ийн Агробиологийн сургуулийн газрын менежментийн тэнхмийн багш Б.Сэр-од, Мандах бүртгэл дээд сургуулийн эдийн засаг бизнесийн тэнхимийн багш С.Цолмон, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор(Ph.D)Ч.Алдармаа гэх нийт 7-н багш ажил үйлсээрээ манлайлж, шилдэгээр шалгарлаа.
 

Шилдэг багш нарыг өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулав.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn