Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн шилдэг багш нар тодорлоо

ХААИС-ийн шилдэг багш нар тодорлоо

2014-10-07 01:25:12

ХААИС-ийн шилдэг багш нар тодорлоо
Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ажил үйлс, эрдэм бүтээлээрээ манлайлан ажиллаж байгаа багш нараа ХААИС-ийн хамт олон тодорхой журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Монголын багш нарын баярыг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог бөгөөд шилдэгүүдийг хуучин бүтцийн дагуу шалгаруулжээ.
Ингээд бүрэлдэхүүн сургууль бүрээс ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ, ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ номинацид дараах багш нар шилдэгийн шилдэгээр тодорлоо.
Шилдэг судлаач багшаар Агроэкологийн сургуулийн багш доктор, дэд профессор О.Мөнхжаргал, шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар Мал Аж Ахуй, Биотехнологийн сургуулийн багш, доктор Б.Баасанжалбуу, шилдэг залуу багшаар Агроэкологийн сургуулийн багш Б.Сэр-Од нар шалгарлаа. Шилдэг багш нарын шагналыг баярын хурал дээр сургуулийн удирдлага гардуулан өгч, баяр хүргэв.
Шилдэг багш нарыг өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулав. 
Шилдэг багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn