Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монгол Японы эрдэмтэд мал, амьтны халдварт өвчний өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ

Монгол Японы эрдэмтэд мал, амьтны халдварт өвчний өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ

2014-10-10 08:30:42

Монгол Японы эрдэмтэд мал, амьтны халдварт өвчний өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Мал эмнэлгийн боловсролын төслийн дэмжлэгтэйгээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Мал, амьтны халдварт өвчний асуудалд” сэдэвт нээлттэй хурлыг зохион байгууллаа.

Хуралд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлэг үржлийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Япон улсын Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, Зооноз өвчний судалгааны төвийн эрдэмтэн судлаач, багш нар илтгэл тавьсан юм.

Монгол оронд элбэг тохиолддог мал, амьтны халдварт өвчин болон зооноз өвчин тухайлбал, өндөр хоруу чанартай шувууны томуу, гахайн мялзан, шүлхий, боом, ям, хачгаар дамжих өвчин, прионы өвчин, галзуу, сүрьеэ зэрэг өвчинтэй тэмцэх, Монгол оронд гарсан тохиолдлуудыг хэрхэн хянаж байгаа талаар Монгол, Японы тус тус зургаан судлаач, нийт 12 судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Япон нь мал, амьтны халдварт өвчнийг хяналтандаа оруулж чадсан улс бөгөөд үүнд гол үүрэг гүйцэтгэсэн байгууллага нь Хоккайдогийн их сургууль билээ. Тэгвэл энэ сургуулийн болон Монголын эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачид нэг дор цугларч мэдээлэл, туршлага солилцсон нь өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх төсөл, бодлого, чиг хандлагыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлж байгаа юм.
О.Отгондэлгэр

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn