Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ын Хансон их сургуулийн төлөөлөгчид зочлов

БНСУ-ын Хансон их сургуулийн төлөөлөгчид зочлов

2014-10-10 08:32:38

БНСУ-ын Хансон их сургуулийн төлөөлөгчид зочлов
 
БНСУ-ын Хансон их сургуулийн Магистр, докторын сургуулийн захирал Хун Ёг Шиг, Гадаад харилцааны зөвлөх Ан Бён Гүг, профессор У Бён Соб нарын төлөөлөгчид өнөөдөр /2014.10.10/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Уулзалтад ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Магистр, доктор мэргэшлийн зэргийн сургуулийн захирал Б.Баттөр нар оролцлоо.

БНСУ-ын Хансон их сургууль нь 36 жилийн түүхтэй, есөн мянга гаруй оюутантай бөгөөд манай улсаас эдийн засгийн чиглэлээр цөөнгүй оюутан суралцдаг байна. Тэд уулзалтын үеэрээ Магистр, докторын сургуульдаа эдийн засгийн чиглэлээр оюутан элсүүлэх, энэ чиглэлээр суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Мөн цаашид бусад холбогдох мэргэжлийн чиглэлээр оюутан элсүүлэх болож бий гэв. Тус сургуулийн Бизнес менежментийн сургууль нь бизнес менежментийн, олон улсын аж ахуйн, зочид буудал, аялал жуулчлал, хүнсний технологийн гэсэн гурван тэнхимтэй аж.

Тиймээс дээрх мэргэжлээр тус сургуульд элсэхийг хүсэгчид бакалавр зэрэгтэй, солонгос хэлний TOPIK 3-р түвшинээс дээш мэдлэгтэй байх шаардлагатай юм байна. Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
www.hansung.ac.kr хаягаар зочлоорой.
 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn