Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

“Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2014-10-10 08:38:19

“Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засаг” сэдэвт
олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна
 

“Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 10,11-ний өдрүүдэд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуууль дээр зохион байгуулагдаж байна. Тус хуралд Нидерланд, ХБНГУ, Австри, Чех, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг 8 орны 70 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо.


Дэлхийн улс орнуудын хөгжлийн тулгуур асуудлуудын нэг нь байгалийн баялгийн ашиглалт болон хөдөө аж ахуйн эдийн засгийн асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн явдал байдаг. Эдгээрийг хэрхэн амжилттай шийдвэрлэснээс хамаарч тухайн улсын тогтвортой хөгжлийн суурь үндэс бий болдог. Монгол улсын хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай цаг үе тохиогоод байна. Сүүлийн жилүүдэд манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй боловч энэхүү өсөлт нь урт хугацаанд тогтвортой байж чадах эсэх нь өнөөдөр маргаантай хэвээр байгаа. Иймд энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор “Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлан, 3 дахь жилдээ зохион байгуулж байна.


Хурлын нээлтийн ажиллагааны үеэр Нидерландын Вахенингений Их Сургуулийн профессор BIM HAIEMAN-д ХААИС-ийн Хүндэт профессор цол олгосон юм.
Хамтын ажиллагаа бүхий олон улсын их сургуулиудтай хамтран 2012 онд анхлан зохион байгуулсан энэ хуралд 8 орны 70 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, 60 гаруй илтгэл хэлэлцүүллээ.


Хурлын зорилго нь тухайн салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бизнесийн орчинд хөдөө аж ахуйн эдийн засгийн онолын мэдлэгийн хэрэглээг түгээх, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцөд тулгуурлан урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх боломжийг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн нийтлэх, таниулан сурталчлахад чиглэгдэж байгаа юм.
Мөн цаашид энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон зохион явуулахын зэрэгцээ хэлэлцэгдсэн асуудлуудыг нийтэд түгээх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх, байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засгийн асуудалд олон улсын судлаачдын анхаарлыг хандуулж, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан туршлагаа хуваалцах замаар оновчтой шийдлийг олохоор зорьж байгаа аж.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn