Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар А.Бакей сонгогдов

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар А.Бакей сонгогдов

2014-10-14 05:55:24

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар А.Бакей сонгогдов


ХААИС-ийн Удирдах зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. БШУ-ны Сайдын 2014 оны 10-р сарын 08-ны А/399 тоот тушаалаар Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төрийн төлөөлөл 9 байсныг 8, бусад төлөөлөл 8 байсныг 7 болгон өөрчилсөн тухай танилцуулга хийгдсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, доктор, профессор А.Бакейг ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонголоо.

 А.Бакей нь 1984 онд ХААИС-ийг ХАА-н Эдийн засагч мэргэжлээр төгссөж, сургуульдаа багшилж эхэлсэнээс хойш багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, сургалт эрхэлсэн проректор, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ХАА-н Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг алба хашиж ирсэн байна. Энэ хугацаандаа 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол 2012 онд дахин нэр дэвшиж сонгогдсон юм.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn