Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хүнсний инженерчлэлийн тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг болов

Хүнсний инженерчлэлийн тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг болов

2014-11-03 06:48:04

Хүнсний инженерчлэлийн тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг болов
Инженер, технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимээс мэргэжил сурталчлах өдөрлөгийг 10-р сарын 31-ний өдөр 9 дэх жилдээ зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр оюутнууд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан бөгөөд үйлдвэрлэлийн дадлагын тайлангаа багш нартаа танилцуулсан юм. Мөн зургаан бүтээгдэхүүнийг онцолж дуудлага худалдаа зохион байгуулсан нь сонирхолтой арга хэмжээний нэг байв. Энэ удаагийн өдөрлөгийг оюутнууд өөрсдөө зохион байгуулсанаараа онцлог бөгөөд тус тэнхимд суралцаж байгаа 1-4-р ангийн 260 гаруй оюутан, багш нар оролцов. Шинээр элсэн суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, идэвх сонирхол, зорилготой суралцахад нь дэмжлэг үзүүлэхэд энэхүү өдөрлөгийн зорилго оршдог аж.
Энэ үеэр өдөрлөгийг зохион байгуулагч оюутны төлөөлөл Үйлдвэрлэлийн үндэсний  технологийн 4-р курсийн оюутан П.Халиунаатай цөөн хором ярилцсан юм.
-Энэ өдөрлөгийн зорилго болон мэргэжлийн онцлог,  давуу талын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Шинээр элсэн суралцаж байгаа оюутнууддаа зориулаад мэргэжлийнхээ давуу тал, нийгмийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгч, цаашид идэвх зорилготой суралцахад нь дэмжлэг үзүүлэхээр дээрх өдөрлөгийг зохион байгуулдаг юм. Бид 4 жил сурсан мэдсэнээ тайлагнаж, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргадаг.

Хүнс, хүнсний хангамжийн асуудал дэлхийн хүн төрөлхтөний өмнө үргэлж нэгдүгээрт тавигдаж ирсэн байдаг.  Энэ утгаараа бидний мэргэжил их ач холбогдолтой. Мөн хөрвөх чадвар сайтай. Тухайлбал, хүнсний үйлдвэрүүдэд технологич, инженер, хил, гааль болон мэргэжлийн хяналтын газруудад эрүүл ахуйн байцаагч гэх мэтээр олон чиглэлээр ажиллах боломжтой. Миний хувьд технологич гэсэн мэргэжлээрээ ажиллана гэж боддог.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn