Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутнууд Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж бүрдлээ

ХААИС-ийн оюутнууд Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж бүрдлээ

2014-11-06 08:29:56

ХААИС-ийн оюутнууд Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж бүрдлээ


Өнөөдөр /2014.11.05/ Хөдөө аж ахуйн их сургууль Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн танхим, Дюмонс Ферм ХХК-тай гурван талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн 10-15 оюутан хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.


Өнгөрсөн 7-р сард Голланд улсын Хөдөө аж ахуйн сайд асан Х.Блэкэр манай оронд айлчилсан бөгөөд энэ үеэрээ фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд дээрх байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд Төв аймгийн Сүмбэр болон хэд хэдэн сумдад Голланд загварын ферм байгуулахаар төлөвлөжээ. 
Уг төслийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллахаар манай сургуультай дээрх санамж бичгийг үзэглэсэн юм. Тодорхой шаардлагын дагуу дадлага хийх оюутныг сонгон шалгаруулж, хоёр долоо хоног Монголд, зургаан долоо хоног Голландад мэргэшүүлсэн дадлага хийхээр төлөвлөжээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn