Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Зарим багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт профессор, дэд профессор цол олгов

Зарим багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт профессор, дэд профессор цол олгов

2014-11-02 08:45:40

 

Зарим багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт профессор, дэд профессор цол олгов

ХААИС-ийн Эрдмийн зөвлөл 11-р сарын 4-нд хуралдаж, өөрийн дүрэмд заасан эрхийнхээ дагуу зарим багш, эрдэм шинжилгээний ажилтан нар болон гадаадын иргэнд профессор, дэд профессор, хүндэт профессор цол олгох асуудлыг хэлэлцлээ.

 Профессор, дэд профессор цол олгох эсэх талаар Эрдмийн зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр 75-аас дээш хувийн эерэг санал авсан Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Хургын Оргодол, Агроэкологийн сургуулийн багш Бямбаагийн Одгэрэл, Магистр, докторын сургуулийн захирал Банзрагчийн Баттөр нарт профессор цол, Инженер, технологийн сургуулийн захирал Гончигдоржийн Энхбаяр, багш Рэнчиндоржийн Бүүвэйбаатар, Долгорын Даваадорж, Агроэкологийн сургуулийн багш Жигжидийн Бат-Эрдэнэ, Хоролгаравын Мөнхтуяа, Дамбын Хандсүрэн,  Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Баяраагийн Баасанжалбуу, багш Буяндэлгэрийн Энхжаргал нарт дэд профессор цол тус тус олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар 100 хувийн эерэг санал авсан Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Алимаа, Японы Хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төвийн (JIRCAS) судлаач С.Ямасаки, ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн профессор Ноннойжав нарт “ХААИС-ийн Хүндэт профессор” цол, Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн зохицуулагч  С.Батсайханд “ХААИС-ийн Хүндэт доктор” цол олгов.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn