Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Эдийн Засаг, бизнесийн сургууль /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдлээ

ХААИС-ийн Эдийн Засаг, бизнесийн сургууль /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдлээ

2014-12-31 02:07:30

 

ХААИС-ийн Эдийн Засаг, бизнесийн сургууль  /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдлээ

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-өөс ХААИС-ийн Эдийн Засаг бизнесийн сургуулийг магадлан итгэмжилсэн тухай мэдэгдлээ ирүүлжээ. Тухайн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр улс хоорондын дээд болон мэргэжлийн боловсролыг харилцан хүлээн зөвшөөрөх, кредит цагийг хөрвүүлэх үндэс суурь тавигдаж, манай орны оюутан залуучууд тухайн сурч байгаа анги, курс, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэргээ гадаадын их, дээд сургуулиудад шууд үргэлжлүүлэх ба ахиулан суралцах боломж нээгдэх  юм.

Мөн иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа сонгох, боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, бусадтай жиших, төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог байна.

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2011 онд хамтран гэрээнд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд СЭЗДС, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, ШУТИС-ийн КТМС тус тус дээрх байгууллагаар магадлан итгэмжлэгджээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn