Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Менежментийн улсын X олимпиадад ХААИС-ийн баг тэргүүллээ

Менежментийн улсын X олимпиадад ХААИС-ийн баг тэргүүллээ

2014-12-08 02:50:01

 

Менежментийн улсын X олимпиадад ХААИС-ийн баг тэргүүллээ

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас санааачлан жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Менежментийн олимпиад” өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус олимпиадад МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр, Их засаг зэрэг 17 их, дээд сургуулийн 23 багийн 113 оюутан эрдэм мэдлэг, ур ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Арга билэг” баг тэргүүлэв. Түүнчлэн ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн нэг баг оролцож “Менежментийн улсын олимпиад” –ыг олон улсын түвшинд таниулахад хувь нэмэр үзүүлэв.

Менежментийн олимпиадыг зохион байгуулсанаар энэ чиглэлээр сургалт явуулдаг  их, дээд сургууль, багш нар сургалтын үйл ажиллагааны хүрсэн түвшиндээ үнэлэлт өгөх, ололт амжилт, оршиж байгаа дутагдлуудыг нээн илрүүлж бие биенээсээ харилцан суралцах боломж олгодогоороо онцлог.

Мөн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг улам бүр илүү мэдрэх боломж олгож  байгаагаас гадна төгсөгчдийг ажлын байраар хангах, их, дээд сургууль, коллежуудыг бизнесийн байгууллагуудтай холбож хамтарч ажиллах бололцоог ч өргөжүүлэх олон давуу талтайг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Жил бүр өргөжиж байгаа энэхүү олимдиадыг БСШУЯ, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан, Монголын бүтээмжийн холбоо зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулагчаар оролцдог  аж.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn