Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шар буурцагаар 400-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг

Шар буурцагаар 400-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг

2014-12-05 03:20:51

 

Шар буурцагаар 400-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг

Шар буурцагын уураг нь хүний махбодид зайлшгүй шаардлагатай үл орлогдох бүх амин хүчлийг хангалттай хэмжээгээр агуулсан байдаг чанараараа мах, сүү, өндөг зэрэг амьтны гаралтай уурагтай тэнцүү байдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Шар буурцгаар гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, өрөм, бяслаг, тараг, сүмс, хүүхдийн тэжээл, кофе, хиам, зайдас, хатаасан мах, зайрмаг, спирт, саван шампунь, хиймэл арьс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн гээд 400-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байна.

Тэгвэл энэ шидтэй ургамлын тухай Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны захиалгаар инновацийн төсөл хэрэгжиж өнөөдөр /2014.12.05/ үр дүнг нь хэлэлцлээ. Төслийн санхүүжүүлэгч нь Шинжлэх ухаан технологийн сан бөгөөд гүйцэтгэгчээр ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ, Дорнод бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн төв, ШУТИС-ийн Хүнсний технологийн сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллажээ.

“Шар буурцагны туршилт, судалгаа, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд төслийн захиалагч, санхүүжүүлэгч, судлаачид болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Хурлаар шар буурцагын сорт судалгаа, ургуулах арга технологи, уурагт тэжээл гарган авах технологи, бүс нутгийн цаг уурт тохируулан тариалах боломж гэх мэт олон чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнг судлаачид танилцуулсан юм.

Мөн дээрх төслийн үр дүнд нэг судлаач доктор, гурван судлаач магистр, дөрвөн оюутан бакалаврын төгсөлтийн ажлаа амжилттай хамгаалсан байна.   Манай оронд шар буурцагыг 1969-1991 он хүртэл Халхгол дахь Дорнод бүсийн эрдэм шинжилгээний нэгдсэн станцад тариалж байжээ. Нэг хэсэг тариалагдахгүй байсан дээрх ургамлыг хүмүүс ашиг тусыг нь мэдэж сүүлийн жилүүдэд хэд хэдэн газарт тариалж эхлээд байгаа аж.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn