Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Моринд хайртай хүүхдүүд ХААИС-тай танилцлаа

Моринд хайртай хүүхдүүд ХААИС-тай танилцлаа

2014-12-08 03:23:56

 

Моринд хайртай хүүхдүүд ХААИС-тай танилцлаа

Өнгөрөгч бямба гаригт /2014.12.06/ хурдан морь унадаг 20 гаруй сурагчид ХААИС-тай танилцлаа. Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд уяачид олон бий. Тиймээс энд хурдан морь унадаг, тавьдаг 40 гаруй хүүхдүүд байдаг аж. Эдгээр хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хангах, мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, Иргэдийн нийтийн хурлыг дарга нарын зөвлөл, ХААИС-ийн Сургалтын алба, “Хүүхдийн хөгжил судлалын академи” хамтран ХААИС-тай танилцах аялалыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр унаач хүүхдүүдэд хандан ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, доктор С.Ганбат Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч, “Мишээл групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан, Төрийн соёрхолт, профессор Н.Эрдэнэцогт, адуу судлаач, доктор Т.Сайпольда, ХУД-ийн ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг нар ажил мэргэжлийн онцлог, ач холбогдлын талаар өөрсдийн санал сэтгэгдлийг хэлэв.

Тухайлбал, сайн уяач байхын тулд морь шинжээч, эмч, агрономч байх хэрэгтэй. Иймээс энэ чиглэлийн шинжлэх ухааны нарийн мэдлэг олгодог малын эмч, агрономч, зоотехникч болоорой. Ингэсэнээр өвчилсөнийг анагааж чаддаг болно.  Мөн адуунд ямар төрлийн тэжээл хэрэгтэйг судалж, сайн морь “зохион бүтээх” боломжтойг ч хэллээ.

Адуу судлаач, доктор Т.Сайпольда илтгэлдээ, дэлхий дээр 250 гаруй үүлдэрийн 60-аад сая адуу байдаг бөгөөд манай улс 2,6 сая адуу үржүүлдэгээрээ дэлхийд зургаадугаарт ордог тухай сонирхолтой мэдээлэл хүргэв. Мөн дархад, тэс, галшар гээд нутгийн үүлдэрийн адуутай болон монгол морины ухаалаг, тэсвэрт чанарын тухай түүх,  дурсамжаас хуваалцав. Танилцах аялалын үеэр унаач хүүхдүүд болон зохион байгуулагчид ХААИС-ийн Нүүдлийн соёл, иргэншлийн музейг үзэж сонирхолоо.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn