Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хос хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутнуудад диплом гардуулав

Хос хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутнуудад диплом гардуулав

2014-12-10 03:32:33

 

Хос хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутнуудад диплом гардуулав

 

ХААИС-ийн Хос зэрэг олгох хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академи, Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг тус тусын сонгосон мэргэжлээрээ амжилттай дүүргэсэн нийт 20 оюутны төлөөлөлд  өнөөдөр /2014.12.10/ дипломыг нь гардуулан өглөө.

ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийг 12, Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуулийг 5, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг 3 оюутан тус тус хос хөтөлбөрөөр төгссөн байна. Дээрх оюутнуудад Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга дипломыг нь гардуулан өгөхдөө төгссөн мэргэжлээрээ  амжилттай ажиллахыг ерөөлөө.

Энэ үеэр зарим төгсөгчдийн сэтгэгдлийг сонслоо. Ц.Эрдэнэбалжир  ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн. Дээрх сургуульд ХААИС-иас хамгийн анх очсон монгол оюутан гэв. ОХУ-д суралцана гэдэг сургалтын бааз, орчин нөхцөл өөр тул олон талын мэдлэг чадвар эзэмших шаардлага тулгардаг. Гэхдээ энэ бүхнийг даван туулж, хичээсний үр дүнд амжилт ойрхон бий гэлээ. Харин Э.Зориг ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-ийг инженер механик мэргэжлээр төгссөн. Одоогоор Автобус нэгтгэл II баазад цахилгааны инженерээр ажиллаж байгаа. Хямд зардалаар ОХУ-д суралцана гэдэг хамгийн том боломж байсан гэв.   


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn